УИХ-ын гишүүн Н.Учрал Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Би өнөөдөр улс төр ярихгүйгээр ажил яримаар байна. Есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жил эхэлнэ. Олон жил бид боловсролын салбарын асуудлыг ярьсан. Тэр дундаа багш нараас олон зүйл шаардсан мөртлөө өнөөдөр багш нарт ямар ч боломж олгохгүй өдий хүрлээ. Багш, эмч нарын асуудлыг нэгдүгээрт тавих ёстой гэж ярьсны үндсэн дээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багш, эмчийн цалин урамшууллыг нэмэгдүүлэх асуудлыг тодорхой хуульчилж зохицуулалтыг нь оруулж өгсөн. Тэр утгаараа Багшийн хөгжлийн тухай хуулийг нийслэл, 21 аймгийн 10 мянган багш нарын дунд гурван жилийн хугацаанд хэлэлцүүллээ. Ингээд Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу УИХ-д өргөн барихад АН-ын бүлгийн зүгээс тав хоногийн завсарлага аваад гэдийгээд суучихлаа. Хэлэлцэх эсэхийг нь шийдэх гэж байхад “Бид үүнийг хэлэлцэхгүй” гээд байгаагаа одоо зогсоохыг албан ёсоор шаардаж байна. Монголын олон мянган багш нар хичээлийн шинэ жилээс өмнө хуультай болчих юмсан гээд хүлээж байгаа” гэлээ.
Төрийн албан хаагчийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Уг хуулийн төсөлд багш, эмчийн 36 сарын нөхөн олговор, удаан жилийн нэмэгдлийг суулгаж өгөхөөр хуульчилсан байна. Иймд Багшийн хөгжлийн тухай хуулийг баталчихвал багш нарын цалин хөлс, урамшууллынх нь механизм нь шийдэгдэх боломжтойг ч УИХ-ын гишүүн Н.Учрал онцолсон юм. Мөн багш нар орон сууцны зээлд хөнгөлөлттэй хамрагдах, МУБИС-ийг төгссөн залуу боловсон хүчин заавал багшлах эрхийн гэрчилгээ авах шаардлагагүй болох юм байна.
Улсын хэмжээнд ЕБС, их, дээд сургуулиудад 40 гаруй мянган багш ажиллаж байна. Мөн хуулийн төслийн хүрээнд СӨБ, ЕБС, их, дээд сургууль, албан бус боловсролын төв, хүүхдийн зуслан, тодорхой сургалтын төв, чийрэгжүүлэлтийн төвийн багшид хамаарах талаар ярьж байна. Үүнийг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн төвшинд ярилцаад явах юм байна.
Ж.Золоо

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
