Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол Чингис хааны талбайд өнөөдөр боллоо. Хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, иргэдийн төлөөлөл оролцсон юм.
Ёслолын арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж үг хэллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ:
“Эрхэм хүндэт ард, иргэд ээ!
Эрхэм генерал, офицер, ахлагч, сонсогч, түрүүч, байлдагч нар аа!
Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө!
Та бүхэнд Монгол Улсын Төрийн далбааны өдрийн мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Тэнгэр язгуурт Монгол түмэн минь 2220 гаруй жилийн тэртээгээс төрт улсаа үүсгэн байгуулж, гал голомтоо бадраан; төр, цэргийн их туг сүлдээ мандуулж, эр зориг, эрч хүчийг олж, эх орноо хамгаалан тэмцэж ирсэн түүхэн уламжлалтай.
Өвөг дээдсийн үеэс туг сүлд нь исгэрэх сумных нь зэв, эрэмгий хүлгийнх нь хурд, эрслэн тэмцэх цэргийнх нь сүр хүч, элгэн садных нь эв нэгдэл, эрхэмсэг орших төрийнх нь хүч чадал, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг байж ирсэн.
Их эзэн Чингис хаан монгол туургатныг нэгтгэн Их Монгол улсаа байгуулсны дараа төрийн Есөн хөлт Цагаан туг, Цэргийн дөрвөн хөлт Хар сүлдээ бүтээн залсан. Цагаан туг нь төрийн сүр хүч, цог золбоо, энх амгаланг бэлгэдэн мандаж байдаг. Хар сүлд нь цэргийн сүр хүч, ялалт амжилтыг илэрхийлэн дөрвөн зүгийн дайсныг даран сөнөөхийн бэлгэдэл болж, Монгол цэргийн хүч чадлыг бэхжүүлж, Их Монгол Улсын нэр алдар ертөнц дахинаа цууриатахад хүргэсэн билээ.
1992 оны шинэ Үндсэн хуулиар Монгол Улсын Төрийн далбаа нь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг мөн болохыг тунхаглажсан. Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон алтан соёмбот төрийн далбаагаа шинэчлэн баталгаажуулсан.
Монгол Улсын иргэдэд эх оронч үндэсний үзэл, хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор төрийн далбааны өдрийг жил бүрийн 7 дугаар сарын 10-нд тэмдэглэж байхаар 2009 онд зарлиг гаргаж, хуульчилж, баярын энэхүү өдөр Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангиудын цэргийн ёслолын жагсаал хийдэг сайхан уламжлалтай болсон билээ.
Монгол хүн бүр үеийн үед Монгол Эх орон, эрх чөлөөт байдал, Монголынхоо түүх уламжлал, гайхамшигт соёлоороо, хийж бүтээж байгаа өөдрөг бүхнээрээ бахархаж явах болно. Тусгаар тогтнол минь бат, туг сүлд минь цэх байна. Эрх чөлөөний хүч өөдөө, эрхэм түмний маань үйлс дэлгэр байнаа. Ард түмнийхээ хүч, дэмжлэг, ухаанаар жигүүрлэсэн миний Монголын ирээдүй итгэлтэй, өнгөлөг байгаа.
Монгол Улс үүрд бадран хөгжиж, Монголын ард түмэн мөнх оршиж, алтан соёмбот Төрийн далбаа эгнэгт мандах болтугай.
Монгол цэргийн цог хийморь улам бадартугай.
Ураа дайчид аа!” гэлээ.
Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, хил хамгаалах, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2000 гаруй алба хаагчид оролцлоо. Жагсаалыг Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Р.Сүхбат командлан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржид илтгэл өргөв.
Ёслолын үйл ажиллагааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж нийт хандан “Албаа сайн хааж хичээнгүйлэн зүтгээрэй” хэмээлээ. Үүний дараа тэрээр Төрийн цэргийн удирдах бүрэлдэхүүнтэй мэндчиллээ.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
