Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний их баяр наадмын нээлтийн дараа МҮОНРТ-ийн шууд нэвтрүүлэгт оролцож ярилцлага өгөв
-Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон танд баяр хүргэе. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Наадам сайхан болж байна. Сая Ерөнхийлөгчийн сонгууль хугацаа багатай, хоёр дахь шатны санал хураалт наадамтай тун ойрхон болж өнгөрлөө. Сонгуулийн эцсийн дүн долдугаар сарын 8-нд гарсан. Улсын наадмыг хүүхэд байхаасаа аавтайгаа хамт бөхийн асраас үздэг байсан.
-Магадгүй энэ жилийн наадам таны амьдралын хамгийн дурсамжтай наадам байна байх гэж бодож байна?
-Бөхөө хажуугаас нь үздэг байсан. Энэ жил индэр дээрээс наадмаа нээж, наадмаа үзлээ. Их сонин л байдаг юм байна.
-Та Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газраа эмхлэн зохион байгуулсан. Ард, олон нийт рүүгээ хандсан хамгийн эхний ажил тань юу байх вэ?
-Наадмын дараагаас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, хамт олон, намынхантайгаа ярьж, төлөвлөсөн тодорхой ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөгөө гаргасан. Би өөрөө бизнесийн давхаргаас улс төрд орсон учраас арай илүү прагматик шийдвэрүүд гаргах нь бусад Ерөнхийлөгчдөөс онцлог байх болов уу гэж бодож байна. Мэдээж энэ олон хүмүүсийн итгэлийг яаж хариулах, дааж явах вэ гэдэг асуудалд илүү их санаа зовж явж байна.
-Та дөрвөн жилийн дараах Монголыг хэрхэн төсөөлж байна вэ?
-Миний олон жил бодож, мөрөөдөж явсан зүйл бол баян уудам нутагтай, олон зуун, мянганы түүхтэй төрт ёст энэ улсыг маш богино хугацаанд сэргэн мандах боломжтой бүх ажлуудыг эхлүүлнэ. Дөрвөн жил гэдэг харахад урт хугацаа юм шиг хэрнээ ажил эрчимжээд ирэхэд богинохон хугацаа байдаг. Тиймээс бодож, төлөвлөж явсан мөрөөдлөө төлөвлөөд эхлүүлсэн, зарим ажлыг нь дуусгасан байх болов уу гэсэн бодолтой байна.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
