Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээнд тэргүүн байр эзэлсэн харваачдад улсын цол олголоо.
Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулав.
Ерөнхийлөгчийн зарлигаар эрэгтэй харваачдаас Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат “Хилчин” спорт хороо, “Есүхэй мэргэн” клубын харваач, Монгол Улсын мэргэн Баасанхүүгийн Ёндонд Улсын Даян мэргэн цол, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат, Монгол Улсын спортын мастер Баатархүүгийн Бумцэндэд Монгол Улсын Гарамгай харваач цол, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул, АПУ трейдинг компани, “Хангарьд” спорт клубын харваач, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Азаагийн Энхтөрд Монгол Улсын Гоц харваач цол тус тус олгов.
Эмэгтэй харваачдаас Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, “Алдар” спорт хорооны харваач, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Батбаярын Баярчимэгт Монгол Улсын Мэргэн цол, Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул, “Петровис” багийн харваач, Монгол Улсын спортын мастер Баяндүүрэнгийн Аззаяад Монгол Улсын Гарамгай харваач цол тус тус олгов.
Цолны батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
