Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ХБНГУ-ын Берлин хотын дарга Михаель Мюллер өнөөдөр бараалхав.
Уулзалтын эхэнд Берлин хотын дарга Михаель Мюллер Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Уулзалтын үеэр Берлин хотын дарга Михаель Мюллер зүүн Берлин хотын утааг арилган агаарыг цэвэрлэж, замын түгжрэлийн асуудлыг хэрхэн шийдсэн тухай туршлагаасаа хуваалцсан юм.
Айлчлалын бүрэлдэхүүнд хүрэлцэн ирсэн Хумболдтын их сургуулийн ерөнхийлөгч, хатагтай Сабинэ Кунст энэ үеэр тус сургуулийн Монгол хэлний тэнхим цаашид ч үйл ажиллагаа өргөжүүлэн зөвхөн орчуулагч бэлтгэх бус, аялал жуулчлал, археологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхээр болоод буйг хэлэв.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцлоо.
Уулзалтын дараа ХБНГУ-ын Берлин хотын дарга Михаель Мюллер, Хумболдтын их сургуулийн ерөнхийлөгч Сабинэ Кунст нараас зарим зүйлийг тодруулсан юм.
-Улаанбаатар хотод агаарын бохирдол, утааны асуудал үндэсний гамшгийн хэмжээнд хүрсэн талаар сая уулзалтын үеэр яригдлаа. Зүүн Берлин хотын агаарын бохирдлыг арилгасан туршлагаасаа та танилцуулна уу?
Берлин хотын дарга Михаель Мюллер: -Зүүн Берлин хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бидний хийж буй ажил одоо ч үргэлжилж байна. Юуны өмнө бид тээврийн хэрэгслийн асуудлыг зохицуулах гэж үзсэн. Цахилгаан тээврийн хэрэгслийг илүү нэвтрүүлэх, нийтийн тээврийн хэрэгслийг цахилгаанаар хөдөлгөх, хувийн машинуудыг цахилгаан техникээр ажиллуулах, орон сууцны барилгад аль болохоор байгальд ээлтэй барилгын материалыг ашиглаж агаарын бохирдол үүсгэхгүй байх тал дэр маш их анхаарч ажиллаж байна. Аль болохоор хүхрийн ислийг багасгах чиглэлд маш их анхаарч байгаа. Бидний энэ ажил хараахан дуусаагүй байна.
-Хэдийд агаарын бохирдлын асуудлыг цогцоор шийдэж чадах бол?
-Бидний зорилго бол 2050 он гэхэд Зүүн Берлин хот цаг агаарын өөрчлөлтөөс үл хамаарсан, биеэ даасан эрүүл хот болох ёстой. 1990 онтой харьцуулахад хүхрийн ислийн хэмжээ 2050 онд 85 хувиар буурсан байх ёстой гэсэн том зорилт тавиад байна.
– Хумболдтын их сургуулийн бүрэлдэхүүнд Монгол судлалын тэнхим ажилладаг нь таатай байна. Танай тэнхим үйл ажиллагаага цаашид хэрхэн үргэлжлүүлэх вэ? Та сая Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзахдаа аялал жуулчлал, археологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх боломжтой гэж хэллээ шүү дээ?
Хумболдтын их сургуулийн ерөнхийлөгч Сабинэ Кунст:
-Хумболдтын их сургуулийн Монгол судлалын тэнхим бол их олон жил үйл ажиллагаа явуулж байгаа Европдоо загвар болсон тэнхим. Хичээлээ өнөөг хүртэл хаалгүй явуулж байна. Монгол хэлний сургалтаа бид цаашдаа ч хаалгүй үргэлжлүүлнэ. Хумболдтын их сургууль 2030 он хүртэлх үйл ажиллагааны зорилгоо тодорхойлсон чиглэлээ гаргаж байгаа. Энэхүү чиглэлдээ сургалтынхаа хөтөлбөрийг илүү өргөжүүлэх боломжуудыг судалж байна.
Монгол хэлний сургалтын тухайд зөвхөн хэл, соёл заагаад зогсохгүй, яаж өргөжүүлэх вэ гэсэн судалгаа хийж байна. Өргөжүүлнэ гэдэг маань зөвхөн хичээл заах төдийгүй, дадлага хийх боломжуудыг бүрдүүлэх боломжуудыг судалж байгаа юм.
Монгол орон аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр гаргасан. Монголын аялал жуулчлалын хөтөлбөртэй холбогдуулж бид оюутнуудад дадлага хийх боломж бүрдүүлэх, мөн жуулчдын хөтчөөр ажиллуулах боломжтой гэж үзэж байна.
Хоёр орны археологийн хамтын ажиллагаа үр дүнтэй хөгжиж байгаа. Үүнтэй уялдуулж археологийн чиглэлээр дадлага хийх давхар боломж бүрдүүлэх асуудлыг бид бас ярьж байгаа. Эдгээр боломж байгаа талаар сая Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай санал солилцлоо.
-Танай тэнхим хэчнээн оюутантай вэ?
-Монгол хэл судалдаг 50 гаруй оюутан бий.


Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
