Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Бурхан багшийн айлдвар: Монгол Ганжуурын судалгаа”-ны Олон улсын Эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод хандан өнөөдөр илгээлт явуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлтдээ: “Эрхэм хүндэт эрдэмтэн мэргэд ээ.
Эрхэм зочид, монгол судлаачид аа,
Та бүхэнд Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбооноос “Бурхан багшийн айлдвар: Монгол Ганжуурын судалгааны олон улсын эрдэм шинжилгээний хурал”-д оролцож буйд талархал дэвшүүлж, эрдэм судлалын өндөр ажилт хүсэж байна.
Миний бие 2016 оны 8 сард зохион байгуулагдсан Олон Улсын Монголч Эрдэмтдийн 11 дүгээр Их Хурлаар тус холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллахдаа монгол судлалын үйл ажиллагааг өргөтгөх, дотоодын болон гадаад ертөнцөд тодорхой байр суурьтай болгох, үйл ажиллагааг нь хэвийн тогтвортой явуулах, бүс нутагт хөгжүүлэх талаар тодорхой бодлоготой байлгах зорилготой та бүхэнтэй хамтран ажиллаж эхэлсэн. Харин эдүгээ Монголын ард түмний сонголтоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон шинэ албаа хүлээн аваад байна. Шинэ албанд томилогдох энэ мөчид тус Холбооноос зохион байгуулж буй энэхүү хуралд илгээлтээ илгээж эрдэмтэн мэргэд та бүхэнтэй учиран золгох завшаан олдсонд нэн баяртай байна.
Монголчуудын олон үеийн соёлын гайхамшигт өв, эрдэм ухааны цар хүрээг илэрхийлэх дурсгал Ганжуурын талаар тусгайлан судалгаа хийж буй та бүхэн нэгэн дор чуулж, Бурхан багшийн айлдвар их хөлгөн судрын чинадад нэвтрэн, номын их чуулган зохион байгуулж байгаад нэн талархалтай байна. Ганжуур, Данжуур их хөлгөн судруудыг Монголын Их хаадаас эхлэн үе үеийн эрдэмтэн мэргэд орчуулж, судлан шинжилж, номын утгыг нэвт шүүн ариутгасаар өнөөг хүрчээ. Мөн дэлхийн олон газарт ганжуур, данжуур их хөлгөн судруудын хувь, эх хадгалагдаж буйг өөр өөр эрдэмтэн мэргэд судлан үзэж байгаач нэгэн дор ийнхүү чуулан хэлэлцэж байгаа нь тус хурлын аж холбогдолыг илэрхийлнэ.
Эрхэм хүндэт эрдэмтэн мэргэд ээ. Та бүхэнд эрдэм судлалын өндөр амжилт хүсэн ерөөж, Монгол судлалыг цаашид Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие онцгойлон анхаарч дэмжин хөгжүүлэхэд та бүхний хувь нэмэр асар их болно. Бид Монголчуудын их өв соёл, түүх уламжлалаа шинжлэх ухааны үндэслэлтэй судлан шинжилж, дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх, олон улсын Монгол эрдэмтдийн хамтын үйл хэргийг улам өргөтгөх болно.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай” гэжээ.
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
