“ТВ коктейль” хамтлагийн жүжигчин А.Өнөржаргалтай жюүжицүгийн спортын талаар
ярилцлаа.
-Та жюүжиц
үгийн спортыг сонгон хичээллээд багагүй хугацаа өнгөрчээ. Ер нь яагаад энэ спортоор хичээллэх болсон юм бэ?
-Би жюүжицү гэх гайхалтай спортоор хичээллээд яг хоёр жил болж байна. Ер нь Барууны жүжигчид тогтмол спортоор хичээллэн бие бялдар, эрүүл мэнддээ анхаараад зогсохгүй уран бүтээлдээ тэрхүү давуу талаа ашигладаг юм байна л даа. Тиймдээ ч ямар нэгэн спортоор хичээллэнэ дээ гэсэн нууцхан бодолтой л явсан. Харин найзуудаасаа жюүжицү хэмээх сонирхолтой спорт байдаг талаар мэдсэн юм. Ингээд судалж үзэж байгаад Монголд жюүжицүгийн холбоо байдаг талаар ч мэдлээ. Энэ үеэс эхлээд л манай найзууд жюүжицүгийн спортоор бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн. Одоо анх очсон найзуудаас маань нэг нь ч энэ спортыг орхиогүй, харин улам нэмэгдсээр байгаа шүү.
-Урлагийн хүн спортод хөл тавихад мэдээж тэс өөр ертөнц угтсан болов уу?
-Мэдээж тэс ондоо зүйл. Гэхдээ энэ спортоор хичээллэсний дараа бие хөнгөн, өөдрөг үзэлтэй, эрч хүчтэй болсон шүү. Ер нь тэгээд урлагийн хүмүүсийн нэг дутагдалтай зүйл нь спортоор хичээллэдэгүй нь юм болов уу гэсэн бодол төрсөн дөө.
-Та энэ спортоор хичээллээд зогсохгүй, Улсын аварга шалгаруулах тэмцээнд нь оролцсон шүү дээ?
-Миний хувьд хичээллээд жил хагасын дараа Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Тэмцээн уралдаанд оролцоно гэсэн бодол эхэндээ байгаагүй л дээ. Харин найзууд маань тэмцээндээ оролцох нь зүйтэй гэж, урам зориг их өгч байлаа. Ер нь тэгээд урлаг тайзан дээр, спорт дэвжээн дээрээ байж утга, учиртай болдог юм билээ. Тиймээс жюүжицүгийн спортоороо хичээллэснийх тэмцээндээ оролцох нь зүйтээ гэж бодсон. Ингээд л анхны тэмцээндээ оролцож хүрэл медаль хүртсэн дээ. Өөрийгөө медалийн тавцан дээр зогсож байна гэж төсөөлж байгаагүй. Ямартай ч хөлс, хүчээ зориулаад медаль авна гэдэг их сайхан мэдрэмж байдаг юм билээ. (инээв)
-Одоо жюүжицүгийн бэлтгэлээ хийж байгаа юу?
-Спорт байнгын бэлтгэл шаардаж байдаг. Бэлтгэлээ хийхгүй удчихаар бие хүнд оргиод, форм алдагдаад байдаг юм билээ. Миний хувьд долоо хоногт дөрвөн удаагийн бэлтгэл хийдэг.













435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
