Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол өнөөдөр болов. Уг ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн элч төлөөлөгчдийг томилон илгээсэн юм.
Төрийн элч төлөөлөгчдийн тэргүүнээр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн томилогдож, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн С.Жавхлан, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Насанбат, Зэвсэгт Хүчний Жанжин Штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа, Төрийн ёслолын албаны дарга Х.Жанцан, Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамц нарын зэрэг хүмүүс багтаж байгаа юм.
Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын илгээлтийг Төрийн элч, төлөөлөгчдийн тэргүүн, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн уншиж сонордууллаа.
Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд оролцогчдод зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын илгээлтэд:
“Хан Хөхий хайрхны тэнгэрийг тайх төрийн их тахилгад хүрэлцэн ирсэн ард иргэд ээ,
Та бүхэндээ улаагчин тахиа жилийн дэлгэрэх зуны адаг хонин сарын шинийн тавны дашнямтай, дүүрэн бэлгэтэй, өлзий ерөөл бүрдмэл өдрийн мэндийг айлтган дэвшүүлье.
Уулын тэнгэрийг тайх ёс бол тэнгэр газарт шүтэж, уул усаа түшиж ирсэн нүүдэлчин монгол түмний байгаль дэлхийн жам ёсноо зохирон аж төрөх ухаанаас үүдэн бүрэлдсэн, байгалийн хатуу жамыг аргадсан, ээл ивээлд биширч, хүндэтгэл дээдлэлээ үзүүлэн, уул усны эздийг урин залж, баясган цэнгүүлж, эгээрэл даатгалаа талбин буй цагийн цагт хадгалсаар ирсэн уламжлалт зан үйл билээ.
Өвгөд дээдсээс өвлөж, цэнгүүлэн тахиж ирсэн Их эзэн Чингис хаанаас улбаат их цагаан туг улс Монголын заяа буяныг өөдлөөн дэвжээж, золбоо хийморийг өргөж, сүлд шүтээнийг хамгаалан хадгалж ирсэн Хан Хөхий хайрхан уул монгол нутгийн сав шимийг тэтгэж, хүн зоныг дэгжээж байна.
Хан Хөхий хайрхны өндөр хөх тэнгэр өвч их биеийнхээ өгөөж шимийг харамгүй хайрлаж, ар өвөр биеийг тань түшсэн ард олноо өмөглөн дэвжээж, хажуу хавирга суунд тань шүтсэн хамаг олон түмнээ нөмөрлөн хамгаалах болтугай.
Мөнх тэнгэрийн хүч, уул усны өгөөж тэтгэл, өвөг дээдсийн сүр сүлдийн ивээлээр төр улс минь хүчирхэгжин мандаж, түмэн олон минь төвшрөн жаргах болтугай.
Хурай, хурай, хурай” хэмээжээ.
Мөн энэ үеэр Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Насанбат Хан хөхий хайрхан уулын тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсголоо.
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
