“Монгол туургатан” хүүхдийн спортын наадам энэ сарын 12-17-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах болжээ.
“Монгол туургатан” хүүхдийн спортын наадам биеийн тамир спортын газрын дарга,Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатарын санаачлагаар 2009 оноос хойш зохион гүйцэтгэхээр болж ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО улсуудтай хэлэлцэж гурван орны дунд ээлжлэн жил бүр зохион багуулагдахаар болсон билээ. Энэ удаа манай улс VII дахь удаагийн наадам буюу VII наадмыг зохион байгуулах гэж байна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир спортын газрын Спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Х.Бакытжан хэлэхдээ
“Анхны наадамд спортын зургаан төрлөөр 300 гаруй тамирчид оролцож байсан бол энэ удаагийн VII наадамд спортын 11 төрөлд 1200 орчим тамирчин, багш, дасгалжуулагч оролцохоор төлөвлөгдсөн байна. Иймд энэ удаагийн наадам урьд урьдаас илүү өрсөлдөөнтэй болох байх.
Нээлтийн арга хэмжээ наймдугаар сарын 12-нд Д.Сүхбаатарын талбайд 17:00 цагаас эхлэх юм. Шууд дамжуулалтыг МҮОНРТ, хийнэ. Мөн тэмцээн болон хаалтын үйл ажиллагааг эрүүл мэндийн HTV хамтран шууд дамжуулах ба хаалтын үйл ажиллагаа олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт 17-нд болно” гэлээ.
Наадмын онцлог нь
Багийн спортын төрлүүдийг нилээн түлхүү оруулсан. Багийн спортын төрөл болох футзалны төрөлд эрэгтэй, эмэгтэй төрлөөр болно. Өмнө нь сагсан бөмбөгийн тэмцээн гурвын эсрэг гурав зөвхөн эрэгтэйчүүдийн дунд болдог байсан бол одоо таван хүний бүрэлдэхүүнтэй классик сагсан бөмбөгөөр охид, хөвгүүдийн дунд орж байгаа. Волейболын тэмцээн зөвхөн охидын дунд болдог байсан. Харин энэ удаа охид хөвгүүдийн дунд явагдана. Мөн шинээр спорт тоглоомын төрөлд талбайн теннис, халз тулааны төрөлд таэквондогийн төрөл орж ирж байгаа. Наадмын бас нэг онцлог нь талбайн болон ширээний теннис, байт харваа зэрэг холимог төрлийн тэмцээнүүдийг олон улсын холимог багийн төрлөөр зохион байгуулна.
Тэмцээнийг үзэх сонирхолтой бүх хүмүүст
Энэхүү наадам маань ямар нэг тасалбар хураамж авахгүй. Монголын хөл бөмбөгийн холбооны футзалны ордонд футзалны тэмцээн болно.Үндэсний сурын зурхайд байт харвааны тэмцээн болно.
Төв цэнгэлдэх хүрээлэнд хөнгөх атлетикийн тэмцээнүүд зохион байгуулагдана.
Хан-Уул дүүргийн Биеийн тамир спортын ордонд боксын тэмцээнүүд үргэлжилнэ. Спортын төв ордонд сагсан бөмбөгийн тэмцээнүүд, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн зааланд волейболын тэмцээн, “Аврагч” спортын хороонд таэквондогийн тэмцээн үргэлжилнэ. МҮЭСТ ордонд ширээний теннисний тэмцээн явагдана. Харин Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолборт чөлөөт, жудо бөхийн тэмцээн болно. Хамгийн хол буюу Бага тэнгэрийн аман дахь Спорт цогцолборт талбайн теннисний тэмцээнүүд үргэлжлэх хуваарь гарсан байна.
Ивээн тэтгэгчид
үндэсний үйлдвэрлэгч болон гадны компаниуд ивээн тэтгэж байгаа. Тухайлбал, “АПУ” компани тамирчдыг ус ундаагаар хангаж байна. Мөн БНХАУ-ын “Grand China Sports” төрийн өмчит компанийн зүгээс нийт тамирчдын хувцас, Спорт хувцасны шинэ “DAWA” бренд шаардлагатай хэрэгслийг нийлүүлж байна. Anu&T ХХК бүх хэвлэлийг хариуцаж байгаа бол Хэвлэл мэдээлэлийн спонсор байгууллагаар МҮОНРТ, Эрүүл мэндийн HTV, Монголын спортын нэгдсэн портал сайт SPORTLIFE.MN, Гэрэл зургийг “Студи 9” гэрэл зургийн студи, Blue Mon групп тамирчид дасгалжуулагчдын хоолыг хариуцаж байгаа бол Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор өмнөх наадмуудад хамтран оролцогчоор ажиллаж байсан. Энэ удаа ч мөн тамирчдыг хүлээн авч, цогцолбортоо байрлуулж байна.
Өөр бусад талаар хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлж буй байгууллагууд ч байгаа. Хэмээн танилцуулж яриа дэлгэлээ.

Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Могой, үхэр, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
