“Контент маркетингийг хэрхэн амжилттай бүтээх вэ?” сэдвийн дор өргөн хүрээтэй сургалт болж өндөрлөлөө. Уг сургалтыг “Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо” ТББ, “JCI централ” байгууллагууд хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан бөгөөд сэтгүүлч, маркетингийн залууст зориулжээ.

Цаг үе өөрчлөгдөхийн хэрээр маркетинг, сурталчилгааны уламжлалт хэлбэр ард хоцрогдож, шинэ маркетингийн төрлүүд эрчимтэй хөгжиж, хүлээн авагч иргэд ч түүнийг хүсэх болсныг энэ удаагийн сургалтыг удирдан зохион байгуулсан “Контент маркетинг” ХХК-ийн захирал Д.Гэрэлт-Од онцолж байлаа.
Энэ цагт маркетинг хэрхэн өөрчлөгдөж буй талаар болоод маркетингийн сайн, муу жишээ дурьдан сонирхолтой хэлбэрээр итгэл тавьсаныг оролцогчид ихээр сайшаав. Хэрвээ сайн контент бүтээж чадвал маркетинг хийх шаардлагагүй, харин муу контент нь хичнээн маркетинг хийгээд хэрэглэгчдэд хүрдэггүйг энэ удаад онцлосон юм.

Эерэг өөрчлөлт, хандлагыг бүтээх, түгээх чиглэлээр хоёр байгууллага түншлэлийн гэрээтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд 14 хоног тутамд сургалт зохион байгуулах юм. Дараагийн сургалт энэ сарын сүүлээр Нийслэлийн төв номын санд зохион байгуулагдах ба “Зөрчлийн тухай хуулийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамаарах” сэдвээр зөвлөгөө сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Сургалтад МҮСХНХ-ний 120 сэтгүүлч хамрагдах юм.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
