Монголын Залуучуудын Холбоо, НҮБ-ын Ардчиллыг дэмжих сан хамтран өнгөрсөн жилээс эхлэн “Эрхээ Идэвхжүүлье: Залуучуудын оролцоо” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хоёрдугаар шатанд орон нутаг дахь залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах төвшинд залуучууд болон залуу эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэ онд таван бүсийн чуулганыг зохион байгуулах юм.
Эхний чуулган болох Хангайн бүсийн залуучуудын чуулган 8-р сарын 25-26-ны өдрүүдэд Баянхонгор аймагт амжилттай зохион байгуулагдсан.
Дараагийн Говийн бүсийн залуучуудын чуулган 10-р сарын 6-7-ны өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгуулагдах гэж байна. Говийн бүсийн залуучуудын чуулганд Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говь-Сүмбэр аймгийн төлөөлөл болсон 100 гаруй залуус оролцоно.
Чуулган “Залуучуудын оролцоо”, “Эмэгтэйчүүдийн оролцоо”, гэсэн хоёр үндсэн сэдвийн хүрээнд явагдана. Сургалтыг Нийгмийн удирдлагын докторант, “Эрхээ идэвхжүүлье: Залуучуудын оролцоо” төслийн сургагч багш Б.Цэвэлмаа, Жендерийн үндэсний шинжээч Ж.Занаа нар удирдан явуулах юм.
Чуулганд оролцох хүсэлтэй залуус өөрийн аймгийнхаа Залуучуудын холбоонд хандан бүртгүүлэх боломжтой.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
