Монголын багш нарын цалинг нэмэх асуудлаар Засгийн газар одоог хүртэл тоймтой хариу ирүүлээгүй байгаа учраас сануулах ажил хаялтыг орон даяар хоёр ч удаа зохион байгуулаад байгаа билээ. Сануулах хоёр өдрийн ажил хаялтын шаардлагыг хүлээн аваагүй нөхцөлд цаашид хугацаагүй ажил хаялт хийхэд бэлэн байгаагаа багш нар мэдэгдсэн.Тэгвэл багш нарын цалингаа нэмүүлэх гэсэн энэхүү тэмцэлд эцэг эхчүүд нэгдэж, дуу хоолойгоо нэтгэхээр болсон байна.
Тодруулбал, багш нарын зүгээс тавьж буй цалингаа нэмүүлэх тухай шаардлагыг эцэг эхчүүд дэмжиж “Багшдаа тусалъя эцэг эхчүүдийн холбоо”-г үүсгэн байгуулжээ. Багшдаа туслах эцэг эхчүүдийн холбоо нь “Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо”-ны үйл ажиллагааг дэмжиж, бүх сургуулиудын эцэг эхчүүдийг нэгдсэн удирдлага дор нэгтгэх зорилготой аж.
.jpg)
Тэгвэл өчигдөр Багшдаа тусалъя эцэг эхчүүдийн холбооны зүгээс Монголын сурагчдын холбоо, Багш нарын цалинг нэмүүлэх түр хорооны гишүүдтэй хамтран Сүхбаатар дүүргийн II болон VI сургуулийн эцэг, эхийн зөвлөл, аав ээжүүдтэй уулзаж санал солилцлоо.
Энэ үеэр Багшдаа тусалъя эцэг эхчүүдийн холбооны тэргүүн Д.Дуламсүрэн, “Багшийн цалин нэмэх түр хорооноос хийж байгаа үйл ажиллагааг эцэг эх болон сургуулийн зүгээс дэмжиж, цаашид юу хийх ёстой вэ? гэдэг тал дээр өнөөдөр бид санал солилцож байна.
Сургууль, багш, эцэг эх гэсэн гурвалсан хамаарал дээрээс хүүхдийн сурлагын чанар нь дээшилдэг. Манай холбоо төрийн бус байгууллагын журмаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бид багш нартайгаа хамтарч ажиллахаас гадна энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй бусад байгууллагуудтайгаа харилцан туслах, мэдээлэл солилцох, багш нарын тэмцлийн үр дүнг нийгэмд зөвөөр түгээх, бүр болохгүй бол ТББ-ын шугамаар төр засгийн удирдлагуудад багш нарын цалин нэмэх асуудлаар тодорхой асуудлуудыг тавих зорилго тавин ажиллаж байна” гэдгийг онцолсон юм.

Мөн Багшдаа туслах эцэг эхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн н.Ононбаяр, “Монголын багш нарын цалингийн түвшинг дэлхийн бусад орнуудын багш нарын цалинтай харьцуулахад харамсмаар бага байна. Тийм учраас манай төрийн бус байгууллага эхний ээлжинд багш нарын цалинг 1.6 сая төгрөгт хүргэх эдийн засгийн боломж нөхцлийг судалж, цалин нэмэх асуудлаар эцэг эхчүүдийн гарын үсэг цуглуулах аяныг орон даяар өрнүүлэхээр зэхэж байна.
Багш нар ажил хаялт зарласнаар мянга мянган хүүхдийн сурах эрх ноцтой зөрчигдөж байгаа боловч нэг өдөр энэ асуудлыг төр засагт ойлгуулсанаар мянган өдрийн хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж байгаа юм. Үүнийг ойлгож, биднийг дэмжиж байгаа эцэг эхчүүддээ баярлалаа” гэв.
.jpg)
Түүнчлэн Монголын Сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ ярихдаа, “Боловсролын салбар бол өөрөө “тэргүүлэх” салбар, энд дандаа тэргүүлэх хүмүүс ажилладаг. Тэргүүлэх хүмүүсээ тэргүүлэх хэмжээнд үнэлдэг байх ёстой. Хэрвээ багшийг үнэлж чадахгүй бол монголын боловсрол тэр чигээрээ үнэлэмжгүй болж Монгол Улс боловсролын ядууралд орно гэж бидний зүгээс үзэж байна. Тиймээс багш нарын цалинг нэг сая зургаан зуун мянган төгрөгөөс илүү нэмэх хэрэгтэй. Эцэг эхчүүд ч үүнтэй санал нэг байгаа гэдгээ өнөөдрийн уулзалтын үеэр хэлж байна. Багш нар ажлаа хийхдээ санаа зовох зүйлгүй хийгээсэй гэдэг утгаараа багш нарын цалинг нэмэх тэмцэлд манай холбоо нэгдсэн. Яг үнэндээ дөрвөн зуухан мянга төгрөгний цалинтай, 40 50 хүүхдэд хичээл заадаг багш нар монголоос өөр газар байхгүй” хэмээн ярьсан юм.
.jpg)
Мөн эцэг эхчүүдийн зүгээс,“Төр засгийн бодлого шийдвэрийг зүгээр шүүмжлээд суух биш Монголын ирээдүйг бэлтгэж буй багш нараа дэмжиж,тэдний цалин хангамж, нийгмийн баталгааг сайжруулахад эцэг эхчүүдийн дуу хоолойг шийдвэр гаргагчдад хүргэхийн төлөө цаашид хамтран ажиллахад бэлэн байна” гэдгээ энэ үеэр илэрхийлж байв.
Х.Онон

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

Нөгөө л нэг эцэг эхийн зөвлөл нэртэй багш нарт бялдуучилж амин хувиа хичээн өөрийн хүүхэд л өөдтэй явбал өрөөлийн хүүхэд хамаагүй хэмээн бодож бусдыг элдвээр дарамталж хүчээр хөлдөө чирж явдаг нийгмийн ялзарсан давхаргынхан ийм юманд уулаасаа хамгийн түрүүнд манлайлах нь ойлгомжтой.