Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр зарим дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа. Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул болон Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд дэргэдээ Мэс заслын тасагтай болж, өнөөдөр нээлтээ хийсэн юм. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон бусад албаныхан оролцов.
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг нь тус дүүргийн 160 мянга орчим иргэнд үйлчилгээ үзүүлдэг бөгөөд нийт 196 ортой юм. Жилд дунджаар 8600 иргэн хэвтэн эмчлүүлдэг байна. Харин өнөөдөр 25 ортой шинэ Мэс заслын тасагтай болсноор үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна хэмээн үзэж байгаа аж. Тус тасгаар Хан-Уул дүүргийн 4-16 дугаар хороо буюу хотын төвөөс алслагдсан иргэд үйлчлүүлэх боломжтой. Одоогоор 11 эмч, мэргэжилтэн, 19 нэр төрлийн 34 тоног төхөөрөмжтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа ч цаашдаа боловсон хүчнээ сайжруулах шаардлагатай байгаа аж. Одоогоор Улсын нэг болон хоёрдугаар төв эмнэлэгтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлд хамтран ажиллахаар төлөвлөж байгаагаа Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Бааст онцлов.

Тэрбээр, “Мэс заслын тасаг өнөөдрөөс ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл зөвхөн төлөвлөгөөт мэс засал хийнэ. Энэ хугацаанд цөсний чулуу, эвэрхий, шамбарам болон арьсны буглаа, хатиг авах зэрэг мэс засал хийнэ. Дөрөвдүгээр сараас бүх үйл ажиллагаа жигдэрсний дараагаар шуурхай мэс засал хийх боломж бүрдэнэ. Тухайн үед шуу ясны хугарал, шууны бусад хэсгийн болон тойгны хугарал, хөлийн хурууны хугарал зэрэг мэс засал хийнэ. Жилд дунджаар 1000 гаруй хагалгаа хийнэ гэсэн тооцоолол гаргасан” гэлээ.
Харин Чингэлтэй дүүргийн Мэс заслын тасаг нь 15 ортой юм. Тус тасаг мөн л ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл төлөвлөгөөт мэс засал хийхээр төлөвлөсөн байна. Харин энэ хугацаанд орныхоо тоог 25 болгохоор төлөвлөж байгаа аж. Тус тасгийн бүхий л тоног төхөөрөмжийг ХБНГУ-аас оруулж ирсэн байна.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “2020 он хүртэлх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх хэд хэдэн зорилт тусгасан. Үүний нэг нь алслагдсан дүүргүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэр төрлийг олшруулах юм. Ер нь бол манай дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээний нэр төрөл цөөрсөн байсан. Үүнээс үүдэн ихэнх иргэд улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг гуравдугаар шатлалын эмнэлгүүдэд очих болсон. Ингэснээр гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдэж байгаа юм. Тиймээс дүүргийн эмнэлгүүдийн тусламж үйлчилгээний нэр төрлийг сайжруулах замаар гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн ачаалал бууруулах зорилт тавьсан. Энэ онд нийслэлийн гурван дүүрэгт Мэс заслын тасаг нээхээр төлөвлөснөөс өнөөдөр хоёр нь нээлтээ хийж байна. Бид Азийн хөгжлийн банктай хамтран Сонгинохайрхан дүүрэгт жишиг Нэгдсэн эмнэлэг барьж байгаа. Энэ төсөл амжилттай хэрэгжсэн тохиолдолд Хан-Уул болон Чингэлтэй дүүрэгт жишиг эмнэлэг байгуулах болно” хэмээв гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
