Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Гаалийн ерөнхий газрыг Монгол Улсад гаалийн алба үүсч хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан Алтан гадас одонгоор шагнав.
Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул өнөөдөр гардуулан өгөв.
Тус байгууллагыг шагнах тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эдийн засгийн аюулгүй байдлыг ханган хамгаалах, бататган бэхжүүлэхэд оруулсан тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэл, амжилт олотлыг өндрөөр үнэлж Гаалийн ерөнхий газрыг Алтан гадас одонгоор шагнасугай” гэсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул шагнал гардуулах үеэр хэлсэн үгэндээ “Гаалийн салбарт хөдөлмөр бүтээл, хичээл зүтгэлээ зориулсан эрхэм хүндэт Та бүхэнд Монгол Улсад гаалийн алба үүсч хөгжсөний түүхт 105 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Гаалийн Ерөнхий газрыг Монгол Улсын Төрийн дээд шагнал – Алтан гадас одонгоор шагнасныг гардуулан өгч байгаадаа туйлын баяртай байна.
Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулахтай зэрэгцэн гаалийн албыг үүсгэж, Богд хаан бээр улаан бэхээр онцгойлон цохож айлдсанчлан “Гааль бол олон улсад тогтсон хэв хууль мөн билээ” гэж дурдсан байдаг билээ. Төр оршихуй дор татвар, тусгаар улс оршихуй дор гааль оршино. Улсын хил халдашгүй дархан байх ёстойн адил хил гааль нь ариун дагшин хийгээд чанд хатуу хуультай, гаалийн байгууллага нь хууль дүрмээ ягштал мөрддөг байх учиртай.
Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахын төлөө үнэнчээр зүтгэж, гаалийн хяналт, бүрдүүлэлт хийхдээ хууль, шударга ёсыг дээдлэн, гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хэний ч нөлөөнд үл автахаа баталдаг тангарагтай албыг нэр төртэйгээр хашиж, түүхэн гавьяа, амжилт ололтоо төр засгаараа үнэлүүлж байгаа Та бүхнээр бахархаж байгаагаа дуулгахад таатай байна.
Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа” гэлээ.


435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
