Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дүппелийг өнөөдөр хүлээн авч уулзав.
Монгол, Герман хоёр улс эрт цагийн сайн харилцаатай бөгөөд бүр 100 жилийн өмнө германчууд Монголоос оюутан хүлээн авч сургаж байсан. Мөн БНАГУ гэж байх үед өргөн харилцаатай байсныг Элчин сайд уулзалтын эхэнд дурдлаа. Мөн хоёр талын ардчилал, эрх чөлөөний үнэлэмж ижил байдгийг тэмдэглэсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Хоёр талын хооронд хэдийгээр урт удаан түүхэн харилцаа байдаг ч эргээд харахад эдийн засгийн харилцаа бараг алга. Зээл, тусламж л яригддаг. Монгол Улсын эдийн засгийн харилцаа холбоог Европын холбоо, ХБНГУ-тай хэрхэн өргөжүүлж хамтран ажиллах вэ гэдгийг би бодож байна. Би Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн сайд байхдаа дагуул хотын төсөл боловсруулж, зураг төслийг Германы архитекторчоор хийлгэж байсан. Герман бол хот байгуулалт, дахин төлөвлөлтөөр дээгүүрт ордог орон. Саяхан зохион байгуулсан Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулган дээр би засаг захиргааны бүтцийг Улаанбаатараас гаргаж дагуул хот руу шилжүүлснээр энэ асуудлаас гарах боломжтой гэдгийг хэлсэн. Мөн ҮХАА-н сайд байхдаа нүүрснээс шингэн түлш гаргах талаар ажиллаж ТЭЗҮ-ийг хийлгэж байсан. Энэ талаар ХБНГУ тэргүүлэх байр суурьтай орон. Эдгээр ажлыг бид хамтарч үргэлжүүлэх нь чухал” гэлээ.
Элчин сайд Штефан Дүппел Хархоринд явуулж буй хоёр талын хамтарсан археологийн хайгуулын ажлыг Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нар ивээлдээ авч ажиллаж ирсэнд талархал илэрхийлээд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх чиглэлд хамтран ажиллахыг дэмжих нь чухал гэв. Мөн Налайхад байгуулагдан ирэх жил анхны төгсөлтөө хийх гэж буй Герман-Монголын хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль эх оронд нь өндөр мэргэшсэн инженерүүдийг бэлтгэж буй нь эдийн засгийн харилцааны нэг чухал хэлбэр болохыг Элчин сайд онцолж байсан юм.Дэлхийн ур чадварын тэмцээнд өрсөлдсөн монгол ажилчдын ихэнхийг Германд бэлтгэсэн юм байна.
Тэрээр “Сайншандад удахгүй ашиглалтад орох гэж буй салхины эрчим хүч ашиглах паркийг анхнаас нь Германы тал дэмжиж ажилласан” гээд Монгол Улс хараат бус, хүчтэй эдийн засагтай улс болоосой хэмээн хүсч буйгаа илэрхийллээ.
Гадагш түүхийгээр нь гаргадаг түүхий эдээ дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингээн эдийн засгаа тэлэхийн тулд өндөр технологи хэрэгтэй. Ийм өндөр технологи Германд байдаг. Өндөр технологиор ажилгүйдэл, ядуурлыг бууруулах боломж бий гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын үеэр онцолж байв.


Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
