Манай сайт өмнө нь бага ангийнхны үүрч яваа цүнх арай дэндүү хүнд байна гэсэн нийтлэл цувралаар гаргасан билээ. Бага насны хүүхэд хүнд ачаа дааж ядан явах ямархуу хор уршигтайг АШУҮИС-ийн орчны эрүүл мэндийн тэнхимээс сэрэмжлүүлсэн байна. Сургуулийн босго дөнгөж алхаж буй нялх үрс маань дааж ядсан цүнх үүрснээр нуруу мөрний далийлттай болдгийг эмч нар анхааруулжээ. Түүгээр ч зогсохгүй хүүхдийн нурууны мэдрэлийн судаснуудыг дарснаас болж тархи толгой өвдөх, даралт ихсэх эрсдэлтэйг тогтоожээ.
Манай улсад өнөөдрийн байдлаар хүүхэд хэр хүнд цүнх үүрч явах вэ гэдэгт мөрдөх стандарт байдагггүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид дурдсанаар, цүнх нь тухайн хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй жинтэй байна гэсэн байдаг. 25 кг жинтэй хүүхэд байлаа гэхэд гурван кг, 25-35 кг жинтэй хүүхдэд 4.5 кг гэх мэтчилэн цүнх үүрүүлэх хэрэгтэй гэсэн норм байдаг юм байна. Гэтэл бид үүнийг огт мэдэхгүй. Хүүхдийнхээ цүнхэнд хэрэгтэй хэрэггүй хамаг юмыг нь чихэж өгөөд явуулчихдаг. Энэ нормын дагуу эцэг, эхчүүд хүүхдээ сургуульдаа явах үед цүнхийг нь байнга шалгаж, зайлшгүй хэрэгтэй сурах бичиг, хэрэгслийг нь өгч явуулж хэвших хэрэгтэй юм. Цүнхний жинг хэтрүүлсэнээр хүүхдийн өсөлт хөгжилтөд муугаар нөлөөлж, нуруу мөрийг нь муруйлган далийлгана гэдгийг санах ёстой.
Эцэг,эхчүүд анзаарах сөхөөгүй байтал нэг л өдөр асуудалтай тулгарах болно. Олон хичээл ордог учраас 5-6 сурах бичигтэй явах нь сурагчид болоод эцэг эхчүүдийн хувьд хэвийн үзэгдэл болчихоод байна. Тиймээс манай улсын хувьд цүнхэнд мөрдөгдөх стандартыг бий болгож эцэг эхчүүд, багш нар болон сургуулиуд сурагчдынхаа нуруунд аль болох хүнд ачаа үүрүүлэхгүй байж ирээдүйд гарч болох олон сөрөг үр дагаваруудаас сэргийлэх шаардлагатай гэж эмч нар анхааруулж байна. Ирээдүй үеийнхээ төлөө санаа тавьдаг улсууд бага ангийн сурагчдын сурах бичгийг жилээр биш сараар, улирлаар үзэх гэсэн үндэслэлээр нимгэн болгож хүүхдийн ачааг хөнгөлж байдаг аж. Гэтэл манайд эсрэгээрээ зузаан зузаан сурах бичиг, олон хуудастай зузаан дэвтрийг янз бүрийн хичээлийн хэрэгсэлтэй хамт үүрүүлээд л зүтгүүлээд байх нь арай л биш юм. Ер нь цүнхний хүнд хөнгөний стандарт байтугай гэрийн даалгаврын стандарт ч байх ёстой. Багш нар хүүхдэд ялангуяа бага ангийнханд дэндүү их даалгавар өгдөг. Анги дээрээ тал хуудас бичсэн бол гэртээ хоёр хуудас,анги дээрээ хоёр дасгал ажилласан бол гэртээ 20-30 бодлого даалгаварт авах жишээтэй. Гэртээ даалгавар аваад л хийгээд байхад сурч болдог юм бол ачаатай тэмээ шиг хүнд цүнх үүрч өдөр бүр сургууль явах хэрэг байна уу. Гэрийн даалгаврын стандарт гэж Монголд байдаг уу гэж эцэг, эхчүүд их асуух болсон байна билээ.
Н.Дөл


Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа

Estoi zov asuudal hondoj bna geriin daalgvariig yag lend bichsen shig ogdog arai l dendvv nom bol arai l tom tom ene asuudalii shiideh heregtei l bna daa
Хүүхдүүдийн маань цүнх үнэхээр хүнд.би өөрөө үүрээд явхад мөр чилээд өвддөг.өдөр бүр 5-6 зузаан ном дэвтэртэйгээ,даалгаварын сангын ном,үзэгний сав,таавчик,үдийн цайны аяга халбага сальфетик санитол гээд зөндөө юм байгаа.за тэгээд биеийн тамир ордог өдөр хувцас нь бас нэмэгдэнэ.
Zui tei baina,