Улс даяар багш нар цалингаа нэмүүлэхээр хугацаагүй ажил хаяж байгаагаа зарлав. Өнөөдөр зөвхөн багш нар ч биш төрийн,хувийн аль ч байгууллагад ажиллагчид 500-700 мянган төгрөгийн цалин авч байна. Энэ бол баримтат судалгааны дүн. Гэвч тэд багш нар шиг хэрүүл тэмцэл хийж,төрөөс мөнгө нэхэж өлсөнө цангана гэж айлгаагүй байна. Хэрэв боломж, төсөв мөнгө байдагсан бол хамгийн түрүүнд гэмт хэрэгтэй улаан нүүрээрээ тулж,өдөр шөнөгүй ажиллаж байдаг цагдаагийн бага,дунд тушаалын ажилтнуудын цалинг нэмчих юмсан.
Орон байр, хашаа байшингийн галын аюул, ой хээрийн түймэр, цас зуд, газар хөдлөлт, үер ус, цасан болон шороон шуурга , малын гоц халдварт өвчин гээд гамшиг хэцүү бүхэнтэй хамгийн түрүүнд улаан гараараа үзэлцдэг онцгой байдлын ажилтнуудын цалинг нэмээд өгчих юмсан. Тэд нар маань өвлийн жаварт хайрагдаж, халуун түймрийн голомтод шатах шахан тэмцэж,харлаж өлсөж даарч амь насаараа дэнчин тавьж бэрхийг туулж яваа. Гал унтраах хэрэгсэл багаж гэхэд бэрх юмаар галтай “уралцаж”,20-30 л-ийн канистртай ус үүрч хөлсөө дуслуулан зүтгэж яваа. Тэд бас л амьдрах,үр хүүхдээ тэжээх гэж бас дээр нь эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байхын үлгэрийг үзүүлэн чардайж байна.
Зуд болсон газарт хамгийн түрүүнд онцгойнхон л очдог биз дээ. Цас орж зам даваа хаагдахад онцгойнхон л зам дээр цагдаатай хоёулаа бөртийтөл зогсож байдаг. Эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьж эх орны нэрийн өмнөөс үүрэг биелүүлж яваа тэд багш нарын адил төрөөс юм нэхэх эрхтэй хүмүүс. Тэд нараас дутахгүй хатуу үүрэг эх орны нэрийн өмнөөс биелүүлж байдаг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн ч хахаж цацтал цалин авдаггүй ч өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж байна. Энэ мэтийг эргэцүүлэн бодох ухаан багш нарт дутаж байна гэлтэй. Хагас өдрийн ажилтай,зуны дэлгэр цагаар хоёр сар амардаг багш нар цалингаа нэмүүлнэ гэж улайран тэмцэж байхад цагдаа, онцгой,шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэнд жагсвал жагсах,тэмцвэл тэмцэх эрх байгаа. Тэд төрөөс цалин байтугай хайр нэхэх эрхтэй.
Багш нар үнэхээр 500-650 төгрөгийн цалингаар амьдарч чадахгүй байгаа бол тэдэнтэй адил цалинтай төрийнхөн, хувийнхан яагаад жагсаж болохгүй гэж. Багш нарын мунхаглан муйхарлах нь хэрээс хэтэрлээ. Одоо жолоогоо тат. Та нар ямар цас зудтай ноцолдож, гал түймэртэй улаан нүүрээрээ тулж үзсэн үү. Нас барсан хүний цогцос галаас гаргахаас эхлээд хэн ч хийдэггүй ажлыг онцгой,цагдаа нар хийдэг. Гэхдээ тэд хэзээ ч “хүүр”-тэй ажилласны төлөө мөнгө нэхдэггүй. Ажил хийвэл ам тосддог. Түүнээс биш хэрүүл тэмцэл хийгээд ихийг авлаа гэхэд бусдаас илүү амаа тослоод буян нэмэгдэх болов уу даа,багш нар аа.
Нийгмийн хөгжилтэй хөл нийлүүлье гэвэл багш нар мэдлэгээ дээшлүүлж, номтой нөхөрлөж явбал сайнсан. Шавь нартаа хэрүүл тэмцэл хийхийг бишгүй үзүүллээ, энэ чинь ямар үлгэр дуурайлал болох вэ. “Бардам үгээр цэцэн болдоггүй,балмад явдлаар баатар болдоггүй” гэж өвгөд дээдсийн сургаал бий. Даврахаа боль,багш нар аа. Ерөнхий боловсролын сургуулийн захирлууд багш нарыг өөгшүүлэн турхирахаа боль.
Тэгж ярьвал та нарын олонх нь тэтгэврийн эмгэд,өвгөд шүү. Авлига авна, үдийн цайгаар бизнес хийнэ, хамаатан садандаа гуанз өгнө, хүүхэд шилжиж ирэхэд мөнгө авна, аттестат “арын” хаалгаар гаргаж өгнө гээд та нөхдийн маш их “но”- г хүмүүс мэднэ. Бас тэгээд захирал л гавьяат болно, 60,70 хүрчихээд ширээ сандалтайгаа зулгаалдана. Сургуульд бугшсан булайг илрүүлэх,тэмцэх гэсэн багш нарыг хяхаж хавчиж, нам дарна. Олны үг ортой гэдэг хойно иймэрхүү яриа өнөөдөр ч яригдсаар байна. Одоо боль,өндөр настай багш,захирлуудыг үтэр түргэн тэтгэвэрт нь гарга. Эс тэгвээс замбараагүй байдал улам газар авна. Залуус нь нийгмээ ойлгох ухаан,ухамсартай ажилла. Цалин мөнгө гэдэг шавь нараас чинь илүү зүйл гэж үү.
Я.Манлай


Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно

хүүхдүүдээ сайн сургаж чадахгүй өдөрт хамгийн ихдээ 6цагл хичээл заадаг байж даварч байгаа юм
Bolovsroliin tushig tulguur bolson bagsh nariigaa muulan bugdiig ni halna gej munhaglagch said ta uuruu ogtsor. Tanii orond said hiih hun tsaana chini zunduu bn.
surguuli tsetserlegiin neg angid 25 huuhed bh yostoi. Getel 45-60 huuhedtei neg bagsh ajillaj bn.Yalanguya tsetserlegiin neg bulegt 50-60 huuhed bn. Tsetserlegiin bagsh udurt 9-10 tsag tasralguigeer 50-60 huuhedteigeer iluu tsagaar ajillaj bga bolovch iluu tsagiihaa hulsiig buren avch chadahgui bn. Surguulid ch gesen neg bagsh ajillah yostoi achaalalaasaa iluu ih achaalaltai ajillaj bn. Bagsh nariin uliraliin ur dungiin nemegdel gej sain ajillasan bagsh nar 45% hurtel nemegdel avna gej tushaal togtooldoo zaasan bolovch surguuli tsetserlegt huviarlasan tusuvtuu bagtaaj avna gej shahdag uchir ulirald usreel 10-15%iig l avch zarimdaa bur avch chadahgui bn. Ur chadvariin nemegdel 30%hurtel avah tushaal togtool bdag ch uls oron nutgiin hemjeend amjilt gargasan bsan ch surguuli tsetserlegiih ni tusuvt ur chadvariin nemegdeliig uguh tusuv bhguigees ur chadvariin nemegdelee ogt avch chadahgui bn. INGEJ BAGSHIIN HUDULMURIIG MULJIJ BGAADAA TUR ZASAG NI MUN MONGOL ULSIIN HURUNGU MUNGIIG IL DALD IDEJ SHAMSHIGDUULJ BGAA ARD IRGEDEE YADUUGIIN TUILD HURGESEN OLIGARHUUD TEDNII BUGSIIG DOLOOGCH ENE METIIG BICHIGCH IRGED YOSTOI ICHIG ICHIG. HUULIIN DAGUU TEMTSEL HIIJ BGA BAGSH NARIIG MUULAN BICHIGCH TARHINII TURAALUUD ICHIG ICHIG
тэнэг үхэрүүд
Яг үнэн шүү. тэтгэвэрт гарах нас нь өнгөрсөн багш захирлууд хор ховын туламнууд. Хамгийн түрүүнд тэд нарыг зайлуулаач Цогзолмаа сайд аа