Онцгой байдлын албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангахад зориулан Швейцарь улсын Женев хотод ажиллаж, амьдарч байгаа Монголчууд хандивын аян өрнүүлж, орчин үеийн хүчин чадал бүхий /DJI Phantom4 PRO/ нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг (дрон) өнөөдөр ОБЕГ-т хүлээлгэн өглөө.

Тус төхөөрөмжийг МУ-ын шадар сайд асан Ц.Оюунбаатар, Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооны дэд тэргүүн Ц.Туяацэцэг, Швейцарийн Женев хотод ажиллаж амьдарч байгаа монголчуудын төлөөлөл Б.Саранцэцэг нар гардуулан өгсөн юм.

Дээрх нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг худалдан авахад Швейцарийн Женев хотод ажиллаж, амьдарч байгаа 43 монгол иргэн нэгдсэн бөгөөд нийт 4,3 сая төгрөгийн хандив цугларчээ.

Нисгэгчгүй нисэх төхөөрөмж нь гамшиг ослын голомтыг түргэн хугацаанд илрүүлэх, талбайн хэмжээ болон салхины чиглэлийг тодорхойлох зэргээр алба хаагчдын ажлыг хөнгөвчлөхөд чухал дэмжлэг болох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
