Интернэтийн хязгааргүй орон зайд дураар “зугаалж”,олон нийтийн сүлжээ нийгмийн харилцааны шинэ хэлбэр болж, санхүүгийн үйлчилгээ онлайн хэлбэрт шилжиж буй шинэ сонирхолтой эрин үед хүн төрөлхтөн амьдарч байна. Цахим сүлжээ,интернэтгүйгээр ажил,амьдралаа төсөөлөх боломжгүй болсон энэ цагт хэрэглээний соёлыг бүрдүүлэх, аюулгүй байдлыг хангах асуудалтай бас тулгарч байна. Өсвөр үеийнхэн,залуус цахим орчинд цаг заваа өнгөрүүлж,янз бүрийн мэдээ,мэдээллийг ямар ч шүүлтүүр, хяналтгүйгээр хүлээн авдаг болжээ. Мэдээллийн технологийн хөгжил нь олон давуу талыг бий болгож байгаа ч сөрөг тал бас бий.
Цахим орчинд эерэг хэрэглээг төлөвшүүлж, өсвөр үе, залуучуудын дунд зөв, соёлтой, боловсон харилцааг бий болгох зорилгоор Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан, өчигдөр хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүд болон сэтгүүлзүйн чиглэлээр суралцаж буй оюутан, залуучуудын дунд “Цахим орчинд өсвөр үе, залуучуудын дунд соёлтой хэрэглээ бий болгоход хэвлэл мэдээллийн салбарынхны үүрэг, оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Харилцаа холбооны зохицуулах хороо, Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, ТББ-ууд илтгэл тавьж, хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулав.
Хэлэлцүүлгийн үеэр Харилцаа холбооны зохицуулах хорооны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга А.Эрдэнэбулаг “Цахим хэрэглэгчдийн тоо, ямар зохицуулалт шаардлагатай байна вэ?” сэдвээр, Эрүүгийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн н.Халиун “Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь, зөвлөмж, зөвлөгөө”, Сэтгэл судлаач Н.Должин “Сэтгэл судлал ба цахим сүлжээ” зэрэг сонирхолтой илтгэлүүд тавигдав.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, “Бодлогод Залуусын хяналт” ТББ-ын тэргүүн Ц.Мандхайхатан, “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-ын тэргүүн н.Оюундарь, “Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл” ТББ-ын тэргүүн Ж.Батбаатар нар хэлэлцүүлгийг удирдаж, өсвөр үе, залуучуудын цахим сүлжээн дэх зөв, соёлтой орчинг хэрхэн бүрдүүлэх талаар санал бодлоо солилцов.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар энэхүү сэдвээр жил бүр, тогтмол, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, нийгмийн сөрөг хандлагыг багасгаж эерэг болгох, цахим сүлжээ, орчин дахь зөв, соёлтой, боловсон хэрэглээг дэлгэрүүлэх чиглэлээр ажиллах талаар албан ёсоор мэдэгдэв. Мөн Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэд сэтгүүлзүйн мэргэжлээр суралцах оюутан залуучуудын мэргэжлийн клубыг байгуулж, цахим орчин, цахим сүлжээний соёлтой хэрэглээг төр, иргэний нийгэм, иргэдийн төлөөллийн хамтын ажиллагаагаар дамжуулан хамтдаа бүрдүүлэх талаар танилцууллаа. Тус газрын хамт олон байгуулагдсан цагаасаа Монголын хүүхэд,залуусын хөгжил,сайн сайхан ирээдүйн төлөө зөв амьдрал руу хөтлөх зорилготой шинэлэг ажил олныг санаачилж ажил хэрэг болгож байгаагийн нэг нь энэ удаагийн хэлэлцүүлэг боллоо. Оролцогчид “Цахим орчинд өдөр бүрийг эерэг мэдээллээр эхлүүлцгээе” уриалгад нэгдлээ.
Н.Дөлгөөн



2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын 66 дуудлага бүртгэгджээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
