Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-нд ажиллалаа.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “Өнөөдөр өмнө нь ажиллаж байсан яамдаараа орж, эхлүүлж байсан ажлуудтайгаа танилцаж, хэрхэн хамтарч ажиллах вэ гэсэн үүднээс ирж байна. Оройн мэнд хүргэе.
ХАА хамгийн том салбар мөртлөө хамгийн бага салбар болж хувирсан. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хөнгөн үйлдвэрийн салбараас төрөн гарсан боловсон хүчний хувьд уналтад ороод байгаа хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг төрийн бодлогоор босгоход онцгой анхаарч ажиллана гэдэгт итгэж байна.
Өнөө өглөө бид ҮАБЗ-ийн хурлыг анх удаа хийсэн. Хуралд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг оролцсон. Ажилгүйдэл, ядуурал өнөөдөр Монголын тулгамдсан асуудал болсон. Үүнийг арилгахад ХАА маш том үүрэгтэй салбар. Малчин хүний орлого бол малын гаралтай түүхий эд. Бид дэлхийн ноолуурын 30 хувийг хангадаг. Гэтэл боловсруулж, бүтээгдэхүүн болгож гаргаж чаддаггүй. Энэ бол бодлогын алдаа. “Говь” шиг 2-3 үйлдвэр хэрэгтэй. Японы зах зээлд ноолууран бүтээгдэхүүн татваргүй гаргах боломжтой.
Махны асуудал үеийн үед хүндрэлтэй байдаг. Биокомбинатыг шинэчлэхээр Унгар Улсаас яригдаж байгаа 25 сая ам.долларын хугацаа ирэх оны 5 дугаар сард дуусна. Би 8 дугаар сарын сүүлээр Унгарт очихдоо Ерөнхий сайдтай нь үүнийг тусгайлан ярьсан. Өчигдөр ч Төрийн нарийн бичгийн даргатай нь үүнийг ярилаа. Манай малын вакцины асуудал гаднаас хараат байгаа.
Малчдын ахуйг бид сайжруулах ёстой. Сургууль, дотуур байр, цэцэрлэг, эмнэлэг хэрэгтэй. Ингээд Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан суманд шинэ сум төсөл хэрэгжүүлсэн. Б.Батзориг сайд очиж үзэх хэрэгтэй. Өнөөдөр залуу малчид ахуйгаа дагаад хот руу нүүж байна. Иймд үүнд анхаарах хэрэгтэй. Малчдын орлогыг сайжруулахын тулд ХАА-н бирж хэрэгтэй гэж 2013 оны 4 дүгээр сард байгуулсан. Биржид очсон бүтээгдэхүүн үйлдвэрт очдог, тэндээсээ экспортод гаргадаг байя гэсэн. Малчны хот-малчны ахуй, малаас гаралтай түүхий эд-бирж-үйлдэр-экспорт гэсэн ийм сүлжээ хэрэгтэй гэж ойлгуулах гээд тухайн үеийн Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд ойлгоогүй.
Жилд Монгол Улс 10 сая ширхэг арьсыг бараг түүхийгээр нь Хятадад экспорлодог. Арьс боловсруулах үйлдвэр байгуулахад Дархан, Багануур тохиромжтой гэж үзэж байгаа. Өнөөдөр нэг ширхэг хонины нэхийг 500 төгрөгөөр худалдан авч байна. Малын гаралтай түүхий эд ингэж үнэгүйдэж байгаа асуудлыг анхааралдаа авч, төрийн бодлогоор зохицуулалт хийх хэрэгтэй. Хөдөө аж аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар Монгол орны тэргүүлэх салбар болох учиртай” гээд салбар хариуцсан Сайд Б.Батзоригт ажлын амжилт хүслээ.


Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
