Даяаршиж буй дэлхий ертөнц мэдээллийн эрин зууны хөгжилтэй хэмнэл зохицон сэтгэж, хөл нийлүүлэн алхахын тулд гадаад хэлийг сурах зайлшгүй шаардлага бидэнд тулгарч байна. Энэ бүхнийг ухамсарлаж, зорилгоо тодорхойлж, гадаад хэл сурах хүсэл эрмэлзэлтэй олон залуус байгаа нь бахархууштай. Залуу хүнд зорилго үгүй бол ирээдүй үгүй гэсэн байдаг. Гэвч гадаад хэлийг хэрхэн, зөв, хурдан сурах вэ гэдэг асуудал бидний өмнө бэрхшээл хэвээр байсаар байгаа юм. Өнөөдрийн нийгэмд олон төрлийн сургалтын төв үйл ажиллагаа явуулж байна. Бас залуус хялбар аргаар хэл сурахыг эрмэлзэж байгааг нуух юун. Тиймээс гадаад хэлийг сурах арга барилын талаар “Topten” ОУ-ын хэлний төвийн захирал Д.Мөнхцэцэгтэй ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе.
Баярлалаа танд болон нийт уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе.
–Өнөөдөр олон төрлийн сургалтын төв үйл ажиллагаа явуулж байна. Бас залуус хурдан, хялбар аргаар хэл сурахыг эрмэлздэг болж. Тэгэхээр хэл сурах гэж байгаа залуус өнөөдөр юун дээр анхаарах ёстой вэ?
Хүний амьдралд гадаад хэлний мэдлэг зайлшгүй хэрэгтэй болсон. Гэвч бид хэлийг хэрхэн яаж сурах вэ гэдэг бэрхшээлтэй тулгарсаар байгаа. Өнөөдөр бид энэхүү бэрхшээлээс гарахын тулд гадаад хэл сурах зөв арга замаар явах шаардлагатай байгаа юм. Гадаад хэл сурах ойлголт хүн хүнд өөр байдаг. Зарим нь дүрэм сайн судлах хэрэгтэй гэж боддог бол нөгөө хэсэг нь зөвхөн хар яриаг чухалчилдаг. Мөн гадаад багштай л бол сайн сурна гэх мэт олон янзын ойлголт байдаг. Хамгийн чухал нь хүн өөрөө зорилготой, идэвхтэй байх. Ихэнх хүмүүс хэл судлаач ч юм уу, шинжээч болох гэж биш хэрэглээний дагуу гадаад хэл сурах хүсэлтэй байдаг болохоор бид аль болох тухайн хүний хэрэглээнд нь тулгуурлан гадаад хэлийг заах нь зөв юм. Тиймээс бид олон жилийн туршлага дээрээ тулгуурлан жил бүр сургалтаа шинэчилж хэрэглээний гадаад хэлийг заадаг. Мөн багшлах боловсон хүчнээ тогтвор суурьшилтай ажиллуулах нь амжилтыг нэг үндэс гэж ойлгож болно.
-Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд хүүхдээ гадаад улс орон руу явуулж, хэл сургах сонирхолтой болсон байна. Энэ эцэг эхчүүдэд та ямар зөвлөгөө өгөх вэ?
Сүүлийн жилүүдэд манай эцэг эхчүүд хүүхдээ тухайн оронд нь сургах хүсэлтэй болоод байгаа. Манай төв ч гэсэн Хятад улсад хэлний бэлтгэлд ес дэх жилдээ суралцагчид явуулж, буух эзэн буцах хаяг нь болж байгаа бөгөөд эхнээсээ улсдаа сайн мэргэжилтэн болж ирээд ажиллаж, амьдарч байгаа олон залуус байна. Энэ бүхэнтэй холбоотой нэг зөвлөгөө өгөхөд манай эцэг эхчүүд хүүхдээ явуулахдаа төлбөрийг нь яаж олох тал дээр л санаагаа зовоогоод байхаас биш хүүхэд маань очоод хэрхэн суралцах бол, биеэ дааж, тууштай, зорилготой суралцахад нь яаж тус дэм болох вэ гэдгийг ердөө ч боддоггүй. Харин ч өдөр бүр нялхартал нь утсаар ярьдаг. Тэрнээс болж уг хүүхэд маань тэсвэргүй, биеэ даах чадваргүй болж, бага зэрэг өвдөх, өлсөх эсвэл найз нөхөдтэйгээ түр тар хийх зэрэг багахан бэрхшээлийг давж чадахгүй буцах талаар бодож эхэлдэг. Үүний оронд зоригжуулж, зорилгыг нь сануулж, чадна гэсэн урам зориг өгөх хэрэгтэй. Иймээс гадаадад хүүхдээ сургах гэж байгаа эцэг эхүүд эхнээс нь хүүхдийнхээ болон өөрсдийнхөө сэтгэл зүйг бэлдэж байх хэрэгтэй гэж хэлмээр байна.
-“Tоpten” сургалтын төвийг хүн бүр мэддэг. Үйл ажиллагаа явуулж эхлээд 10 гаруй жил болж байгаа. Танай сургалтын төв сүүлийн үед ямар үйлчилгээг шинээр нэвтрүүлж байна вэ?
Эцэг эхчүүд маань үр хүүхдээ багаас нь Англи, Орос, Хятад Япон, Герман гэх мэт гадаад хэлний сургалттай сургуульд суралцуулж, гадаад хэлний боловсрол эзэмшүүлэхийг зорьж байгаа нь сайн талтай. Гэвч гэрийн даалгаврыг нь хийлгэж чаддаггүйгээс үүдэн тухайн хүүхэд маань хичээлийн хоцрогдолд ордог. Үүнээс үүдэн хүүхэд цаашид суралцах ямар ч идэвхгүй болоод байна. Тиймээс бид гадаад хэл, математикийн хосолсон сургалттай “Өдөр өнжүүлэх” ажиллуулахаар бүртгэлээ эхэлсэн. Энэ нь сурагчдын чөлөөт цагийг зөв, үр дүнтэй өнгөрөөх, цаг зав муутай эцэг эхчүүдийн ачааллыг хөнгөлж өгч байгаа юм. “Өдөр өнжүүлэх”-ийг гадаад хэлний өндөр боловсролтой, хүүхэд бүртэй тулж, харилцах туршлагатай багш хамт олон удирдах бөгөөд мэргэжлийн тогоочийн хийсэн хоолтой, хичээлээ хийх анги танхимтай, амралт, тоглоомийн өрөөтэй тохилог орчинг бүрдүүлж чадсан байгаа.
-Хэл сурах хүсэл эрмэлзэлтэй ч санхүүгийн бэрхшээлтэй тулгараад сурч чаддаггүй олон хүн байна. Сургалтын төлбөр дээр танайх уян хатан хандаж байна уу?
“Ирээдүйн Босго” ТББ-тай хамтран нийгмийн үүрэг хариуцлагаа ухамсарлан бүх хүнд хүрч ажиллах зорилгын хүрээнд хэл сурахыг хүсдэг боловч санхүүгийн асуудалтай тулгарч буй хүмүүстээ зориулан нэг сарын үнэгүй сургалт явуулахаар болсон. Энэхүү сургалтад сууснаар та өөрийн сурахыг хүсч буй хэлээ сурахаас гадна түвшингээ ахиулах боломжтой юм. Мөн танд хэл сурахад бэрхшээлтэй зүйл байгаа бол бид зөвлөгөө өгөхөд бэлэн байна. Дашрамд дуулгахад манай төвөөс явуулж буй бас нэгэн шинэ үйлчилгээ бол цаг зав багатай хүмүүст зориулсан “V.I.P” сургалт юм. Энэ сургалтын онцлог давуу тал нь ангидаа 2 хүнтэй байх бөгөөд тэнхимийн хичээлийн төлбөрөөр суралцана. Тухайн хүний нас, сэтгэхүйн онцлогт тулгуурлан зөвхөн танд зориулсан сургалтын хөтөлбөр гаргаж, багш нар хүн бүртэй тулж хичээлээ заадгаараа давуу байх болно.
Ц.ХИШГЭЭ

Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
