Оюуны их өв болсон судраас гадна шинжлэх ухааны томоохон товхимол болох “Ганжуур, Данжуур” их хөлгөн судрын 140 гаруй ботийг өнөөдөр Монгол Улсын Боловсролын Их сургуулийн номын санд залах ёслол боллоо. Ингэснээр эрдэмтэн судлаач багш нар болон оюутан залууст судалгаа, эрдмийн ажил эрхлэх нэгэн үүд хаалга нээгдэж байгааг ёслолын үеэр онцолж байлаа. Энэхүү судар нь нийт 339 боть бөгөөд “Цогт цагийн хүрдэн” соёлын төвийн 10 гаруй орчуулагч судлаачид кирилл үсэгрүү буулгахдаа төвд, санскрит хэлнээс харьцуулан нягталж хөрвүүлжээ. Их хөлгөн судрыг орчуулах, хөрвүүлэх төсөл 2007 оноос эхлэлтэй бөгөөд олон жилийн хөдөлмөрийн үр дүнд ийнхүү уншигчдад хүрэхэд бэлэн боллоо. Ёслолд МУБИС-ийн захирал Д.Мандах, МУБИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Д.Наранцэцэг, “Цогт цагийн хүрдэн” соёлын төвийн тэргүүн Г.Буяндэлгэр, БСШУЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амарбаясгалан нар оролцолсон юм. МУБИС -ийн захирал доктор, профессор Д.Мандах ёслолын нээн үг хэлэхдээ:
“Монголын түүх соёлын их өв болсон зөвхөн нэг судар биш монголчуудын эртний судалгааны хураангуй, тухайн үеийнхээ шинжлэх ухааны ололтыг багтаасан судар болох Данжуур, түүний тайлбар болсон Ганжуурыг МУБИС-ийн номын санд залж байна. Энэ судрыг Монголд авчирсан түүх нь их өвөрмөц. Анх 1921 онд байгуулагдсан Судар бичгийн хүрээлэнгийн захирал Жамьяан гүн хөөцөлдөж явсаар 226 ботийг Энэтхэгээс авч ирсэн. Өдгөө “Цогц цагийн хүрдэн” соёлын төвийн залуучууд өөрсдийнхөө санаачлагаар энэхүү ботийг кирилл үсгэнд буулгасан. Эдгээр бүтээлийг 400 боть болгон хэвлэхээр төлөвлөсөнөөс 140 гаруй нь уншигчдад хүрэхэд бэлэн болсон. Монголын түүх соёлын судлах эрдмийн уурхай болсон эх үүсвэрийг ойлгож мэдэх асар их ач холбогдолтой судрыг бид сургуулийнхаа номын санд залж байна. Ингэснээр оюутан, багш судлаачдад томоохон боломж нээгдэж байна” хэмээлээ.
Ганжуур Данжуур нь шашны бүтээл гэсэн тодотголтой явдаг. Гэхдээ үндсэндээ Дорно дахины тэр дундаа Энэтхэгийн соёлын 5000 жил, магадгүй түүнээс цааших өв уламжлалыг багтаасан ч байж мэднэ.
Судрыг орчуулах үндсэн төсөл найман жилийн өмнө эхэлсэн байна. “Цогт цагийн хүрдэн” соёлын төвийн тэргүүн Г.Буяндэлгэр:
“Анх төслийн баг бүрэлдсэн цагаасаа эхлээд хоёр үндсэн чиглэлээр орчуулж эхэлсэн. Нэгдүгээрт, хөрвүүлэх чиглэлээр ажилласан. Хоёрдугаарт, эрдэмтэн, эрдмийн байгууллагуудтай хамтарч ажиллахыг голчилж ирсэн. Тиймээс эрдмийн зөвлөлийг байгуулж “Ганжуур, Данжуур” судрыг орчин цагийн хэлнээ алдаа мадаггүй, товч тодорхой орчуулах зорин ажилласан” гэлээ.
Энэ номын ажилд томоохон хувь нэмэр оруулсан учир ийнхүү МУБИС-д судрыг залж байгаа гэдгээ ч мөн онцолж байлаа. Гавьяат багш Ц.Өнөрбаян:
“Дорно дахины их бага таван ухааны бүтээл билээ. Дуун ухаан, урлахуйн ухаан, дотоод ухаан, учир шалтгааны ухаан гэх мэтчилэн том их тавах ухаан судрын агуулга дотор байдаг. Иймээс зөвхөн нийгэм хүмүүнлэгийн ухааны салбар гэлтгүй бүх салбарын судлаачид энэ номноос хишиг хүртэнэ гэж найдаж байна” хэмээлээ. Түүхэн бүтээлийг хураангуй болох “Билгийн зүрхэн судар”-ыг хурснаар ёслолын үйл ажиллагаа өндөрлөсөн юм. Э. Янжмаа









Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, х
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад ө
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа

Хужаа Мандах Монголын их өв соёлыг дэлгэрүүлнэ гэж байхгүй. Үүнийг худалдаж авч дундаас нь ашиг олох л ажил хийж байгаа.