Монгол Улсын аялал жуулчлалын бүс нутаг Хөвсгөл аймгийг хөгжүүлэх стартеги төлөвлөлт бол гадна дотны жуулчдыг татах. Түүнээс бус энэ бүс нутагт алт ухах, ямар нэг уул уурхайн олборлолт явуулна гэсэн ойлголт үгүй гэдгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан эртнээс хэлж байсныг түмэн олон сайн санах байх.
Гэтэл тус аймгийн Засаг дарга Л.Ганболд аймгийнхаа төсөв хэлэлцэх хурлын үеэр ирэх 2018 онд алтны хайгуул хийх шийдвэр гаргасан нь олны бухимдлыг хүргээд байна. Тэр ч бүү хэл ус нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн сонорт хүрч тус аймгаас сонгогдсон УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан энэ тухайд эсэргүүцлээ илэрхийлж албан тоотыг холбогдох газруудад хүргүүлжээ. Ус нутгаа ухахгүй, аялал жуулчлалын бүс нутгийн хэмжээнд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний эсрэг ажиллагаа хийсэн Засаг даргад ямар нэгэн арга хэмжээ авахад нөлөөлөх эрх ч УИХ-ын дэд даргын хувиар Л.Энх-Амгалан гишүүнд бий. Тиймдээ ч УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан энэ тухайд мэдэгдэлд дурдахдаа
“Төрж өссөн нутагтаа уул уурхайн техник оруулж, байгаль дэлхийгээ сэндийчэх атгаг сэтгэл, өвөг дээдсийнхээ ариун газрыг хөндөх мулгуу бодол надад алга. Нутгаасаа ширхэг хадаас хувьдаа зориулахгүй, Нутагтаа наалдчих хөрөнгө оруулалт юу байна тэр бүхнийг татахын төлөө зүтгэж ирснийг нутгийн олон минь гадарлах байх. Миний бие хөвсгөлчүүдийн улстөржилгүй нэг тийшээ харах ганц бодлого бол уул уурхайгаар бус аялал жуулчлал, мал аж ахуй, үндэсний үйлдвэрлэлд түшиглэн хөгжих гэж төсөөлдөг. Би өөрөө ч энэ байр суурийг хатуу баримтлан, үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна. 2011, 2013 онд Хөвсгөл аймгийн ИТХ-тай хамтран Хөвсгөл аймгийн 50 дугаар өргөргөөс хойших газар нутагт хайгуулын болон олборлохыг хориглосон тогтоол гаргаж хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Хөвсгөл далайн эзэд ТББ-тай хамтран Бүрэнхааны фосфоритийн ордыг ашиглах лиценз бүхий компанийн үйл ажиллагааг шүүхээр зогсоох, Хөвсгөл нуур, ойн сангаа хамгаалах чиглэлээр олон ажил эхлүүлсэн. Үр дүнгээ ч өгч байна. Хөвсгөл аймгийн ИТХ-ын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5 дугаар хуралдаанаар 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсөв хэлэлцэхдээ “50 дугаар өргөргөөс урагш талбайд геологи хайгуулын судалгаа хийнэ” гэж тусгасныг надтай холбож, гүтгэлгийн чанартай мэдээлэл цацаж байгаад харамсаж байна” хэмээн мэдэгджээ.
Мэдээжийн хэрэг уул уурхайн чиглэлд, тэр тусмаа нутаг зүгт газар усаа сэндийлэх ямар нэг бодлоос ангид байдаг, энэ тухайд эсэргүүцэж явдаг гишүүний хувьд ийм байр суурийг илэрхийлэх зөв зүйтэй хэрэг. Тийм ч учраас Л.Энх-Амгалан дарга үүний эсрэг ямар нэгэн шийдвэртэй алхам хийнэ гэдэгт хөвсгөлчүүд найдаж байна. Тиймээс Л.Энх-Амгалан хэлэхдээ “Аймаг орон нутаг дотроо үл ойлголцох байдлыг үүсгэж, эх нутгаа гэсэн иргэдийнхээ бухимдлыг ашиглан улстөртэй хутгах хорон санаа хол явахгүй гэдгийг зарим улс төрийн намыг аймагт төлөөлж байгаа хүмүүс, мөнгөөр гүтгэлэг тарааж буй хэвлэлийн нэр барьсан зарим нэгэнд хариуцлагатай мэдэгдье” хэмээн хатуухан байр сууриа илэхийлсэн.
Үүний зэрэгцээ Хууль тогтоох дээд байгууллагад хөвсгөлчүүдийг төлөөлдөг хүний хувиар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн нарт хандаж,хугацаатай албан бичиг хүргүүлсэн нь цаг үеэ олсон хэрэг. Ямартай ч хариуцлагын тогтолцоо өндөрсөж, үүнийг сахиулдаг түшээд цөөнгүй байгаа нь хөвсгөлчүүдийн хувьд найдаж болох ганцхан зүйл. Тиймдээ ч тэрбээр “цаашид Хөвсгөл аймагт уул уурхайн хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөл олгуулахгүй байх, одоо байгаа зөвшөөрөл, лиценз эзэмшдэг компани, хувь хүн, байгууллагын судалгааг ил тод болгох, ИТХ-аас гардаг ашигт малтмалтай холбоотой тогтоол шийдвэрт хяналт тавьж, цуцлуулах талаар чиглэл өглөө” хэмээжээ.



Х.Баатар
ШУУРХАЙ.МН

Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авл
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
