Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Жавхлант, Шаамар, Хүдэр суманд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжье” уриатай “Сэргээн засалтын цогц үйлчилгээний арга хэмжээ”сэдэвт өдөрлөг 12 дугаар сарын 14-17-нд боллоо. УИХ-ын гишүүний Н.Оюундарийн санаачлагаар 2015 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж “Бид нэг зүрх сэтгэлтэй”шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулж ирсэн юм. Энэ жилээс эхлэн тэднийг эрүүл мэндийн үзлэгт хамруулан, шаардлагатай зарим хүнд тэргэнцэр, гарын бэлэг гардуулан өгчээ. Тухайлбал, Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар, Жавхлант, Хүдэр суманд судалгаа явуулж халамж нэн шаардлагатай хүүхэд, том хүн нийлсэн 16 хүнд тэргэнцэр олгож бодит дэмжлэг үзүүлсэн байна.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд “Хүчирхийллийн эсрэг бид хамтдаа” сарын аяныг өнгөрсөн 11 дүгээр сарын 15-наас НАМЭХ-ноос эхлүүлжээ. УИХ-ын гишүүн Н.Оюундарийн санаачлагаар энэхүү ажлыг эхлүүлж хүн ам ихтэй Сүхбаатар сумын дунд сургуулийн 6-10 дугаар ангийн сурагчдын дунд дээрх аяны хүрээнд “Хүчирхийлэл бидний нүдээр” эссэ бичлэгийн болон “Би үүнийг тэвчихгүй” гар зургийн уралдааныг 1-5 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулсан юм. Сарын аяны хүрээнд зохион байгуулсан олон ажлын үр дүнд нийгэм ямархуу байгааг томчуудад харуулах хэмжээнд хүүхдүүд өөр, өөрийн сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Томчуудыг зөв байхыг сануулсан олон санууштай санаа, мэссэжийг багачууд маань өгч нийгэмд өөрсдийн дуу хоолойг хүргэж байгаа нь дэвшил юм.
Бидний ирээдүй болсон хүүхэд багачууд мэргэжлээ зөв сонгож чадвал алсдаа улс орныхоо хэрэгцээтэй салбар бүрт хүрч ажиллаж дэлхийн бусад улсын адил хөгжилд дөтлөх учиртай. Тиймээс УИХ-ын гишүүн Н.Оюундарь тойргийнхоо төгсөх ангийн 440 орчим сурагчид мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар мэргэжлийн багш нараар хичээл заалгуулж, зөвлөгөө өгч мөн хэрэгцээтэй ном, гарын авлагыг шинэ оны босгон дээр сурагчдад бэлэглэж оюуны хөрөнгө оруулалт хийлээ. Мөн 400 орчим багшид “Багшийн хөгжлийн дэвтэр”-ийг олгож сургалт зохион байгуулжээ.







Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
