- 6-р ангид 120 сурагч
- 7-р ангид 125 сурагч
- 8-р ангид 89 сурагч
- 9-р ангид 75 сурагч
- 10-р ангид 45 сурагч
- 11-р ангид 49 сурагч
- 12-р ангид 62 сурагч тус тус хоорондоо өрсөлдөж, мэдлэг чадвараа сорьсон.

- 1,2,3-р байранд медаль
- 4,5,6-р байранд өргөмжлөл, шагналын хамт
- 7,8,9-р байранд батламжийг тус тус гардууллаа.
Багийн нийлбэр оноогоор Ерөнхий боловсролын “Сант” сургууль нэгдүгээр байранд орж, хоёрдугаар байранд Хобби сургууль, гуравдугаар байранд 1-р сургууль тус тус оржээ.
Ц.Ханд багшийн дунд охин, инженер Д.Алтанцэцэг:
“Миний ээж Ц.Ханд 1964 онд МУИС-ийг төгссөн цагаасаа хойш 40 шахам жил физикийн багшаар ажиллаж, 1999 онд Монгол Улсын гавьяат багш болсон хүн. Тэрбээр Монгол улсын физикийн боловсролыг шинэчлэх, заах аргыг өөрчлөх, зөвхөн онол биш практикаар дамжуулан жинхэнэ мэдлэг өгөхийг зорьж ажиллаж байсан. Өнөөдөр физикт суурилаагүй ямар ч салбар байхаа больжээ. Философи, бурхан шашны сургааль хүртэл физикт тулгуурлаж байна. Физикийн боловсрол хүүхдэд маш чухал. Тиймээс бид физикийн боловсролыг олон улсын түвшинд хүргэхийн тулд тодорхой зорилт тавьж ажилладаг” хэмээн ярилаа.
“Монгол улсад физикийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Ц.Ханд багшийн олон шавь нар Монгол орныхоо ирээдүйд хувь нэмрээ оруулан зүтгэж байна. Бид 28 дугаар сургуульд 1993-2003 онд суралцаж байх хугацаандаа гайхамшигтай багшаар 7-10 дугаар ангидаа физикийн хичээл заалган, физикт дуртай болж, олимпиадын бэлтгэлд хамрагдаж, багшийнхаа нэрэмжит физикийн бага олимпиадад 2000-2003 онуудад оролцож байсан бол өдгөө энэхүү олимпиадыг зохион байгуулахаас гадна “Ц.Хандын нэрэмжит физикийн боловсролыг дэмжих сан” төрийн бус байгууллагыг үе үеийн шавь, үр хүүхдүүдийнх нь дэмжлэгтэйгээр байгуулан багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлэхээр ажиллаж байна.” хэмээн багшийгаа дурсан ярилаа.




435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
