Хөдөөнөөс холын хамаатны залуу дуулахаар иржээ. Малчин аав, ээжээ дагаж овоо малын дөртэй болсон тэрээр гэнэт мэргэжлээ солихоор шийджээ. Дуучин болно гэнэ. 10 гаруй жил мал дагасан шижигнэсэн бор залуу эхнэр хүүхдээ орхиод хотод иржээ. Энэ бол ганцхан миний хамаатны асуудал биш Монгол даяар зохиогдож байгаа шил шилээ дарсан шоуны “од” төрүүлэх кампанит ажлын үр дагавар. Монголын залуус хөдөлмөрлөж,бүтээж мөнгө олъё гэхээсээ илүү “од” болоод л гялалзчихна гэсэн мөрөөдөлтэй болж байна. Бүгдээрээ дуучин,бүжигчин,жүжигчин болохыг мөрөөдөж байгаа нь “Making the band”,”ХХ зууны дуунууд”, “Авьяаслаг Монголчууд”, “Univere best songs”, “My voice”, “Оддын академи”, “Тв караоке”, Би бүжиглэнэ” гэх мэт нэвтрүүлгүүд Монголын “оддыг” олноор нь үйлдвэрлэж байна. “Хаанаас төрсөн од билээ” гэхэд TV-5-ын “Алтан шар зам” шоунаас, TV-9 телевизийн хүүхдийн шоунаас төрсөн одод гэх болов. Бүр сүүлдээ “Малчин” телевизийн “Уяачид дуулж байна” нэвтрүүлгийн од гэж гарч ирэх юм. Адуу малтай ноцолдож, идэр залуу насныхаа ид хавыг гайхуулж явдаг залуус адуугаа орхичихоод дуучин болох санаатай тайзан дээр гүйлдэж явна. Тэдний араас “Хоньчид дуулж байна”,Үхэрчид дуулж байна”гээд ямаачид,тэмээчид,тахиачид,гахайчид дуулж байна гэх мэтчилэн үргэлжилчихвэл төгсгөл үгүй болно. Энэ арай л биш ээ. Скаймедиа,Юнивижн,Сансар гэх мэтчилэн хэдэн арван кабелийн телевизийн сувгаар дор хаяж 40-50 телевиз нэвтрүүлгээ цацах юм. Тэр телевизүүд мэдээж дотоод гадаад мэдээ, үйл явдлын сурвалжлага энэ тэрийг гаргана. Гэхдээ бүгдээрээ ямар нэгэн “од” тодруулах шоу нэвтрүүлэг, ядруухан үг хэллэг үйл явдалтай сериал ч юмуу байнга үзүүлдэг хошин шогийн цаг ихтэй. Ийм ядсан хоцрогдсон сэтгэлгээгээр урагш хөгжинө гэдэг боломжгүй. Шоугаар эх орноо хөгжүүлэх үү. Хэдэн зуугаараа шоуны “од” болоод хэнд хэрэгтэй гэж. Бүгдээрээ “од” болоод амархан амь зуучих бодолтой залуусаар Монгол дүүрлээ. Даяараа дуулаад л,бүжиглээд л,жүжиглээд л,зугаа цэнгэл эдлээд л хамгийн амархан амьдрал хайгаад эхлэхээр хэн барилгаа барьж,малаа маллаж,адуугаа хариулах вэ. Мөнгө олохын тулд элдэв юм сэдэх нь зах зээлийн нийгэмд байх зүйл. Харин цөөхөн монголчуудын хувьд залуус олноороо “од” болох гэсэн хөгийн шоу руу хошуурах тусам хэдэн хүн мөнгө олох нь лавтай. Харин малаа хаяад хот руу шоудаад явчихаар… гэсэн битүүхэн гомдол цээж давчдуулна.
Н.Дөл

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

hehe unen l dee, manai TV suvagdenduu olon yum baina lee, uchigdur erguulsen chin 50 garaad yavsan, uzeh ni daanch ugui, zuvhun HBO HD l uzdeg, esvel baby.tv deer baij baidag