ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол Улсын Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.
Төрийн дээд шагнал Алтан гадас одонг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулан өглөө. Зарлигт “Монгол Улсын эдийн засаг, зам тээврийн салбар болон хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж Монгол Улсын төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасугай” гэжээ.
Монгол Улсын Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнагдсан А.С.Цыденов нь 2012-2017 онд Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын “Худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны хамтарсан комисс”-ын Тээврийн ажлын хэсгийн Оросын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаад 2017 оноос ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын тэргүүнээр томилогдсон байна.
Тэрээр Тээврийн ажлын хэсгийн Оросын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа төмөр зам, авто зам, авто тээвэр, иргэний нисэх, усан замын тээвэр, далайн тээвэр, далайн боомт ашиглалт, тээврийн салбар дахь боловсролын хамтын ажиллагаа зэрэг хоёр улсын тээврийн салбарын бүхий л хамтын ажиллагааг хариуцан, шинэ түвшинд гаргахад хамтран ажилласан байна.
Тухайлбал, 2014, 2015, 2016 онд Монгол Улсын Зам, тээврийн сайдын ОХУ дахь ажлын айлчлалуудыг хэрэгжүүлэхэд онцгой дэмжлэг үзүүлжээ. Мөн 2014 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр Монгол Улсын Зам, тээврийн яам, ОХУ-ын “Оросын төмөр замууд” НХН хооронд байгуулсан “Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр” зэргийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Түүнчлэн Монгол, Орос, Хятад улсын тээврийн сайд нарын уулзалтыг 2015 онд ОХУ-ын Уфа хотод зохион байгуулахад хамтран ажиллажээ. Мөн 2016 оны зургадугаар сард Укбекистаны Ташкент хотод Монгол, Орос, Хятад гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр байгуулсан “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн төслийг тохиролцоход хувь нэмрээ оруулж хоёр улсын харилцаа, зам тээврийн салбарын хамтын ажиллагааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Үүнээс өмнө тэрээр 2006-2009 онд ОХУ-ын Тээврийн яамны Төмөр замын тээврийн салбар дахь Төрийн бодлогын газрын орлогч дарга, 2009-2012 онд ОХУ-ын Засгийн газрын Аж үйлдвэр дэд бүтцийн газарт хэлтсийн дарга, орлогч дарга, 2012 онд Холбооны төмөр замын тээврийн агентлагийн даргаар ажиллаж байжээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
