Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний генералуудтай уулзлаа.
Уулзалтыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улсын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний генералууд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. 1990 оноос хойш бид Ардчилсан нийгэмд амьдарч байна. Өнөөдөр бид хөгжлөөрөө дэлхийн улс орнуудын хаана нь явааг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Наанадаж, бид агаарын бохирдлоосоо салах гэж мунгинаж байна. Мунгинах гэхээс илүүтэй үүгээр бизнес хийдэг болсон байна” гэлээ.
Төрийн тэргүүн уулзалтын үеэр нийгэм, эдийн засгийн асуудлуудыг хөндөн ярихаас гадна Бүтээн байгуулалт-Монгол цэрэг хөтөлбөрийг дэлгэрэнгүй танилцуулж, генералуудтай санал солилцлоо.
Энэ үеэр Хошууч генерал А.Ганбат “Өнгөрсөн долоо хоногийн мэдээгээр Монгол Улсын хүн ам 3.2 саяд хүрсэн байна. Хойч ирээдүй маань ямар нөхцөлд өсч, бойжиж байгааг мэдэж, харж байна. Өнөөдөр сошиал ертөнц дэлгэрч, бүгдийг үгүйсгэсэн, бүгдийг үгүй хийдэг, цэцэрхсэн бүхэл бүтэн шинэ үетэй болж байна. Зоригтой хөдлөхгүй бол үүнээс цааш цаг хугацаа, боломж байхгүй байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Монгол иргэдийн эх оронч үзэл алдагдаж байгааг бид харах боллоо”.
Хошууч генерал Д.Чимэд-Юндэн “Эдийн засгийн 16 шалгуур үзүүлэлтийг гаргаж, дүгнэхэд ес нь аюултай хэмжээнд, долоо нь дөнгөн данган аргацааж байгаа судалгаа гарсан. Үүнийг би өмнө нь олон нийтэд танилцуулж л байсан. Эдийн засгийн аюулгүй байдал аюултай хэмжээнд байгаа шүү. Нам, эвсэл, хар, бор гэлтгүй бүгд нэг л газар нэгдэх ёстой байдаг. Тэр нь Үндэсний аюулгүй байдал, Монгол Улсын язгуур эрх ашиг гэдэг цэг юм. Тиймээс эдийн засгийн аюулгүй байдлын чиглэлээр Ерөнхийлөгчийн зүгээс гаргаж байгаа санал, санаачилгыг УИХ дэмжиж ажиллах ёстой”.
Хошууч, генерал Я.Пүрэвдорж “Монгол Улсын Ерөнхийлөгч генералуудтай уулзаж байгаа явдалд талархаж байна. Бүтээн байгуулалтад Монгол цэргийг оролцуулах, түүнийг дагаад ажилтай, орлоготой байлгах нь чухал асуудал мөн” гэлээ.





Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
