“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн Elite MUN бүлгэмийн сурагчид Нэгдсэн Үндэстний Байгууллагын загвар хуралдааныг энэ сарын 3, 4-ний өдрүүдэд сургууль дээрээ анх удаа амжилттайгаар зохион байгууллаа. Энэхүү загвар хуралд нийслэлийн зарим дунд сургуулиудаас гадна Баян-Өлгий, Орхон, Дархан-Уул аймгаас нийтдээ 159 сурагч НҮБ-ын гишүүн орны төлөөлөгчийн статустайгаар, 25 сурагч зохион байгуулагч гишүүнээр тус тус оролцсон юм.
Оролцогч сурагч, хүүхдүүд маань НҮБ-ын дэргэдэх дараах таван салбар байгууллагуудад хуваагдан тус бүрдээ тодорхой сэдвийн хүрээнд чуулан илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Загвар хуралдаанд НҮБ-ын дэргэдэх ЮНЕСКО (Нэгдсэн Үндэстний Байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага)-д хамрагдсан хүүхдүүд “Дэлхийн соёлын өв болсон газрууд уур амьсгалын өөрчлөлтөд өртөж буй нь” сэдвээр, UNHRC (НҮБ-ын Хүний эрхийн хороо)-д харьяалалтай сурагчид “Дижитал эрин дэх нууцлалыг хадгалах эрх” сэдвээр, UNSC (НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл)-д орсон төлөөлөгчид “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” сэдвийн хүрээнд, UNICEF (НҮБ-ын Хүүхдийн сан)-д харьяалалтай төлөөлөгч хүүхдүүд “Мансууруулах бодисын худалдаанд хүүхдүүдийг татан оролцуулж, ашиглах явдлыг таслан зогсоох нь” сэдвийн, WHO (Дэлхийн эрүүл мэндийн байгууллага)-д хуваарилагдсан сурагч, хүүхдүүд “Эрүүл мэндийн хар зах зээл” гэсэн сэдвүүдээр тус тус чуулсан билээ.
Мөн энэхүү үйл ажиллагаанд Unread сайтыг үүсгэн байгуулагч А.Ундрал, НҮБ-н Залуучуудын зөвлөх хорооны зохицуулагч Н.Халиун нар хүндэт зочноор оролцож, оролцогч сурагч, хүүхдүүдэд хандан үг хэллээ.
НҮБ-ын загвар хуралдаанаар сурагчид англи хэл дээр эдүгээ дэлхий дахинд тулгамдаад буй эмзэг сэдвүүдийг хөндөн эшлэж хэлэлцүүлдэг нь хүүхдүүдийн англи хэлний болон мэтгэлцэх чадварыг сайжруулж өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэхээс гадна цаашид гадаадын их, дээд сургуульд тэтгэлэгтэйгээр элсэн суралцахад нь түлхэц болох томоохон ач холбогдолтой юм. Оролцсон бүх сурагчдад “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн зүгээс сертификат олгосон билээ.
![]() |


Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
