Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замтай үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлыг хамтран хэрэгжүүлэх чиглэлд Санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт, Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаа нар үзэглэсэн бөгөөд НДЕГ-ын Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг, УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга Ч.Цогтбаяр, Хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан замын орлогч дарга Х.Амгалан нарын албаны хүмүүс оролцлоо.
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал нь нийгмийн даатгалын таван сангийн нэг бөгөөд ажил олгогч дангаараа хариуцан бүрдүүлдэг онцлогтой.
Тус сангаас тахир дутуугийн тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж зэрэг долоон төрлийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өнгөрсөн онд 10000 орчим даатгуулагчид 27,8 тэрбум төгрөгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна.
Хотжилт, үйлдвэржилт эрчимжихийн хэрээр үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний гаралт нэмэгдсээр байна. Иймд Нийгмийн даатгалын байгууллага нь осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлд сургалт, сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд цаашид эрсдэл өндөртэй салбарынхантай нягт хамтран ажиллах ажлын эхлэл өнөөдөр ийнхүү тавигдлаа.
Улаанбаатар төмөр замын тухайд 15000 гаруй ажилтан албан хаагчтай, тэдгээрийн дийлэнх нь нарийн ажиллагаатай тоног төхөөрөмжтэй харьцдаг, эрсдэл өндөртэй нөхцөлд хөдөлмөрлөдөг байна.
Улаанбаатар төмөр замтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2018 оны 02-р сарын 08 өдөр, 17 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
