Залуучуудын гарааны бизнесийг дэмжих сургалт, арга хэмжээг Баянгол дүүргийн 15-34 насны залуучуудыг хамруулан энэ сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа бөгөөд арга хэмжээний нээлт өнөөдөр Барилга политехникийн коллежид боллоо.
Тус арга хэмжээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ахлах мэргэжилтэн Д.Хадхүү, Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Г.Энхбаяр, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн захирал Т.Энхтуяа болон Баянгол дүүргийн 15-34 насны 50 гаруй гарааны бизнесээ эхлүүлэх хүсэлтэй залуучууд оролцож байна.
Энэхүү арга хэмжээг Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр GFA Консалтинг группын хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөс Стартап Монгол ТББ, Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран хэрэгжүүлж байна.
Энэ хөтөлбөрийн гол зорилго нь гарааны бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх, залуучуудаар удирдуулсан гарааны бизнесийг төрүүлэх, дэмжих, залуучуудыг сургаж, гарааны бизнес эрхлэх мэдлэг чадвартай болгоход чиглэж байгаа юм.
Баянгол дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Г.Энхбаяр:
Өнөөдрийн энэ арга хэмжээнд зориг гарган, санаачлагатайгаар оролцож байгаа Баянгол дүүргийн эрч хүчтэй залуучууддаа баяр хүргэж, амжилт хүсье. Арга хэмжээг зохион байгуулахад ямар нэгэн төрийн байгууллагын оролцоогүй, залуучууд өөрсдөө төслөө танилцуулж, тэндээс мэргэжлийн баг хамт олон танилцаж шүүж, шилдгийн шилдэг нэг төслийг шалгаруулах юм. Швецарийн хөгжлийн агентлаг, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн нэгж манай залуучуудад ийм том боломжийг олгож байгаад баяртай байна. Залуучуудын хувьд энэ төсөлд хамрагдаад ялагч болж 10 сая төгрөгийн буцалтгүй хөрөнгө оруулалтын эзэн болохоос гадна сургалтын үеэр маш их мэдлэг, мэдээлэл хуримтлуулдаг. Өмнөх хөтөлбөрийн үед Баянгол дүүргээс арьсан цүнх хийдэг Ливон багийн залуучууд маань шилдгээр шалгарч 10 сая төгрөгийн буцалтгүй хөрөнгө оруулалтыг авч одоогоор үйлдвэрлэлээ эрхлээд явж байна.
Сургалт, арга хэмжээнд хамрагдаж буй залуус нь гарааны бизнес эрхлэлтийг хэрхэн хөгжүүлэх, гарааны бизнест өөрсдийн оролцоог нэмэгдүүлэх талаар мэдлэг, мэдээлэл авахын зэрэгцээ гарааны бизнес эрхлүүлэх, өргөжүүлэх сэдэл, урам зориг авах юм. Түүнчлэн гарааны бизнес одоо эрхэлж буй залуусын хувьд бизнесээ өргөжүүлэх мэдлэг, мэдээлэл мөн олж авах боломжтой тул залуучууд та бүхэн идэвхитэй хамрагдаж их зүйлийг сураарай.
Үүнээс гадна Баянгол дүүрэгт “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв”-ийг ирэх нэгдэх өдөр нээх гэж байна. Энэ төв бол зөвхөн залуучууд та бүхэнд зориулагдсан төв байх болно.” хэмээлээ.
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн захирал Т.Энхтуяа:
“Туршилтын хөтөлбөрийн хүрээнд шилдэг 10 бизнес санааг шалгаруулж, гарааны бизнесийг дэмжих загвар схемийн дагуу шалгарсан багуудыг 3 өдрийн сургалтын хөтөлбөрт хамруулах юм. Энэхүү сургалтын үеэр бизнес санаагаа хөгжүүлж, бизнес төслөө шүүгчдийн өмнө танилцуулах ба төслийн хүрээнд 10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авах шилдэг багийг шалгаруулна. Залуучуудаар удирдуулсан шинэлэг гарааны бизнесийг дэмжих зорилгоор шалгарсан нэг багийг цаашид “Гарааны бизнесээ хөгжүүлэх хурдасгуур хөтөлбөр”-т төслөөс хамруулдаг. Тухайн баг сургалтыг амжилттай дүүргэснийхээ дараа санхүүгийн дэмжлэгээ хүлээж авах юм.” хэмээлээ.
Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш Залуучуудын гарааны бизнесийг дэмжих загвар схемийн дагуу Увс, Завхан, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дархан-Уул, Өмнөговь аймаг болон Улаанбаатар хотын Баянгол, Хан-Уул дүүрэгт залуучуудын гарааны бизнесийг дэмжих цогц хөтөлбөрийг туршин хэрэгжүүлсэн ажээ.
Хөтөлбөрийн хүрээнд дээрх аймаг, дүүргүүдэд залуучуудын гарааны бизнесийг дэмжих сургалт, арга хэмжээг зохион байгуулж, шалгарсан гарааны бизнес эрхлэгчдийг бизнесийн хурдасгуур хөтөлбөрт хамруулсан байна. Улмаар хурдасгуур хөтөлбөрт амжилттай хамрагдсан нийт 16 багт тус бүр 10 сая хүртэлх төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.
Энэхүү гарааны бизнесийг дэмжих цогц хөтөлбөрт гарааны бизнес эрхлэх сонирхолтой нийт 941 залуус оролцож, бизнесийн санаагаа хэрхэн сайжруулж хөгжүүлэх, боловсруулах, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлэх, хэрхэн хөрөнгө оруулалт босгох талаар онолын мэдлэг практик чадварыг эзэмшжээ.




Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, х
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад ө
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа

“Гарааны бизнес” гэж буруу бичээд байна уу? “Бизнесийн гараа” гэвэл зохимжтой санагдана