БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооноос Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Мандахбаярт баяр хүргэж, МСНЭ-д мэндчилгээ илгээсэн байна.
Мэндчилгээнд “МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Мандахбаяр танд Солонгосын Сэтгүүлчдийн Холбооны зүгээс баяр хүргэн талархал илэрхийлж байна.Манай сэтгүүлчдийн хоёр холбоо нь 2014 оны 3 дугаар сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, жил бүр харилцан хоёр улсдаа айлчлал хийж, хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр ирсэн билээ.
Хэдийгээр өнгөрсөн таван жил богино хугацаа боловч аль хэдийн бат бөх харилцаатай болсон байна. Х.Мандахбаяр таныг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч болсонтой холбогдуулан бидний харилцаа цаашид улам их өргөжин тэлж, хөгжинө гэж найдаж байна.
Мөн Солонгосын Сэтгүүлчдийн Холбоо нь 3 дугаар сарын 4-ний өдрөөс 11-ний өдөр хүртэл Сөүл хот болон Гёнги, Гёнбүг, Бусан, Чэжү хотуудад 2018 оны Олон улсын сэтгүүлчдийн хурлыг зохион байгуулах гэж байгаа билээ. Иймээс эрхэм таныг энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна” гэж дурьджээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
