Өнөөдөр Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 105 жилийн ойн баярт өдөр өө. 1913 оны гуравдугаар сарын 6-ны тэр нэгэн өдөр “Шинэ толь” хэмээх сонин, бичгийн анхны дугаар хэвлэгдэн гарсан нь Монголд сэтгүүл зүйн салбар үүссэн түүхтэй. Энэхүү сонины эрхлэгчээр их соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн ажиллаж байсан бөгөөд түүнийг Монголын сэтгүүл зүйн салбарыг үндэслэгч хэмээн үздэг билээ. Цаг хугацааны аргамаг хүлэг хурдлан цахилсаар , эргэх дөрвөн улирал ээлжлэн хөвөрсөөр өдгөө 105 жилийн ойтойгоо Монгол Улсын сэтгүүл зүйн салбар золгож байна.
Өнөөдөр Монгол Улсад 125 телевиз, 89 сонин, 80 сэтгүүл, 96 сайт, 56 радио нийт 446 хэвлэл мэдээллийн байгууллагад 4726 хүн ажиллаж байгааг Хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан судалгаанд дурджээ. Монголын сэтгүүл зүйн салбар өнөөгийн өндөрлөгт гарч ирсэн нь үе үеийн сэтгүүлчдийн нөр их хөдөлмөр,бүтээлч эрэл хайгуул, хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж явсны үр дүн билээ. Өдрөөс өдөрт даяаршиж буй дэлхийн хэвлэл мэдээллийн сүлжээнд Монголын сэтгүүлчид өөрийн гэсэн орон зайг эзлэн, үндэсний өнгө төрхийг хадгалан урагшилж байна. 1990-ээд оны эхээр Монгол Улс ардчилал,зах зээлийн нийгмийг эргэлт буцалтгүй сонгоход сэтгүүлчид эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэхэд авъяас билэг,хүч хөдөлмөрөө шингээсэн билээ. Өнөөгийн сэтгүүлчид интернэтийн хязгааргүй орон зайд цахим мэдээллийн сүлжээнд шинэлэг бүхэн рүү тэмүүлж байгаа нь бахархалтай. 105 жилийн түүхтэй Монгол Улсын мэргэжлийн сэтгүүлзүйн хөгжлийн төлөө хөлс хүч, хөдөлмөр зүтгэл, итгэл сэтгэлээ зориулсан ахмад сэтгүүлчдэдээ талархал илэрхийлж, хүндэтгэн мэхийе. Залуу үеийнхэндээ амжилт бүтээл арвин байхыг ерөөе.
Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 105 жилийн ойд зориулсан ёслолын ажиллагаа “Пума” зочид буудлын хурлын танхимд боллоо. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр үе үеийн сэтгүүлчдийн төлөөлөгчдөд хандаж хэлсэн үгэндээ “105 жилийн түүхтэй Монголын сэтгүүлзүйн салбарт МСНЭ 67 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Бид 2018-2022 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө орон нутгийн зөвлөлүүдээ дэмжих, чадавхжуулахаас эхэлсэн бөгөөд “Үндэсний сэтгүүл зүйн 105 жилийн ойн бүтээлч ажлууд” хөтөлбөрийг 2018 онд багтаан хэрэгжүүлэхээр ажиллаж байна” хэмээн онцлов. Уламжлалын дагуу ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн “Алтан өргөмжлөл” гардуулав. Өргөмжлөлийг МҮОНР-гийн түүхийг бичилцсэн ахмад сэтгүүлч, соёлын гавьяат зүтгэлтэн Л.Гүнсэн, “Үнэн”, “Тоншуул”, “Нийслэлийн сонин”-д 30 гаруй жил ажилласан сэтгүүлч, шог зураач Г.Дамба нарт гардуулсан юм. Энэ үеэр МОНЦАМЭ агентлагаас олгодог “Мэдээний шилдэг сурвалжлагч” шагналын эздийг тодруулав. 2018 оны радиогийн шилдэг сурвалжлагч төрөлд МҮОНР-гийн “Хурд” агентлагийн сурвалжлагч С.Мөнгөнтуяа, сонин, сэтгүүлийн төрөлд “Засгийн газрын мэдээ” сонины сурвалжлагч Б.Баяртогтох, телевизийн төрөлд “NTV” телевизийн сурвалжлагч М.Батхишиг нар тодорлоо.
Сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний ойн медалиар МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч Ш.Эрдэнэчимэг, хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдгээр “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Энхболд, Д.Гансаруул, МОНЦАМЭ агентлагийн гэрэл зурагчин Б.Чадраабал нарыг шагналаа.






Н.Дөл

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
