Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2018.03.06/ хуралдаан 12 цаг 15 минутад 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хуралдаанаар тус Байнгын хорооноос гаргасан “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 02, 03 дугаар тогтоолуудын хэрэгжилтийн биелэлтийн талаар мэдээлэл сонсов.
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг өнөөдрийн байнгын хорооны хуралдааныг зохион байгуулах болсон талаар тайлбарлахдаа, Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, эдийн засаг сэргэхийн зэрэгцээ шинээр баригдах зам, барилгын ажил эхлэхэд бэлэн болоод байна. Гэтэл иргэн, аж ахуйн нэгжүүд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос гаргасан тогтоолууд түгээмэл тархацтай ашигт малтмал /хайрга, дайрга, элс/ олборлохыг хориглосон тогтоол болсон хэмээн шүүмжлэл дагуулж байна. Иймд өнөөдрийн хуралдаанаар тогтоолуудын хэрэгжилтийн биелэлт болоод албаны хүмүүсийн байр суурийг сонсохоор хуралдаж байна гэлээ.
Тэрээр үргэлжлүүлэн, Засгийн газарт чиглэл өгөх тухай 03 дугаар тогтоолын:
3.Туул голын сав газар, түүний ойр орчимд элс, хайрга олборлохыг зогсоох,
9.Туул голын энгийн хамгаалалтын бүсэд олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 11, ашиглалтын 39 тусгай зөвшөөрлийг цуцлах, 116,5 га талбайд нөхөн сэргээлт хийлгэх,
10.”…түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, цуцлах эрхийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргаагны байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх” гэж заасан.
Дээрх заалтуудын хэрэгжилтийг сонсох хуралдааныг Өргөдлийн байнгын хороо 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулж, хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсож, УИХ-ын гишүүдийн саналыг үндэслэн 7 заалт бүхий Засгийн газарт чиглэл өгөх тухай 02 дугаар тогтоол гаргасан болно.
Байнгын хорооноос гаргаж байгаа шийдвэрийн гол агуулга нь Туул голын ай сав газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй байх, тусгай зөвшөөрөл эзэмшигч нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас байгаль орчинд хохирол учруулах, хүний амь нас, мал, амьтан эрсдэх, лицензийн наймаа, бусад хууль бус үйл ажиллагаанаас сэргийлж, хууль бус үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн болно гэв.
Дараа нь Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан мэдээлэл хийв. Тэрээр, 2018 оны 3 дугаар сарын байдлаар Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын 82 хайгуулын тусгай зөвшөөрлөөс 74 тусгай зөшөөрөл хүчин төгөлдөр байна. Эдгээр тусгай зөвшөөрлүүдийн хувьд 2020, 2021 онууд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл болсон байх хуульд заасан эцсийн хугацаа болно. 2016 онд 4 аж ахуйн нэгж, байгууллага түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн бол 2017 онд өргөдөл хүлээн аваагүй. Харин 2018 оны 02 дугаар сард 3 аж ахуйн нэгж, байгууллагаас өргөдөл ирүүлсэн.
Нийслэлийн Засаг даргын А/609 дугаартай захирамжийн дагуу Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлэгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон 62 аж ахуйн нэгж, байгууллагын түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан болно. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй 33 аж ахуйн нэгж, байгууллагын газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон. Тогтоолуудын хэрэгжилтийн хувьд өнгөрсөн хугацаанд Туул голын сав газар, түүний ойр орчимд элс, хайрга олборлохыг бүрэн зогсоосон, харин иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь зөвшөөрөгдсөн талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох нь эрх зүйн хүрээнд нээлттэй гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд, Ё.Баатарбилэг нар үг хэлж, байр сууриа илэрхийлэхийн сацуу санал хэлж байв.
УИХ-ын гишүүд Туул голын сав газар, түүний ойр орчимд элс, хайрга олборлох асуудлыг бүрэн зогсоохыг дэмжиж буйгаа илэрхийлэхийн сацуу дараагийн хуралдааныг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороотой хамтран өргөтгөсөн хуралдаан зохион байгуулах санал хэлж байлаа.
Ийнхүү УИХ-ын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг өнөөдрийн хуралдааныг хааж хэлсэн үгэндээ, гол, мөрний сав газар, хамгаалалтын бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, хайх ажлыг хориглох, шинээр лиценз олгохгүй гэсэн Өргөдлийн байнгын хорооны тогтоол хэвээр хүчин төгөлдөр байх болно. Харин уулын газруудаас хайрга, дайрга олборлох асуудал хэвээр хүчин төгөлдөр үйлчлэх ба тухайн Засаг захиргааны нэгжийн даргад олгох эрх мэдэл нь хэвээр байгаа. Иймд бүтээн байгуулалтын ажилд тус Байнгын хорооноос гаргасан тогтоол хүндрэл учруулаагүй болно хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
