Казах түмний бүргэдээр ан хийх уламжлал, өвөрмөц ёс заншлыг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан таниулах зорилготой “Бүргэдийн баяр” уламжлалт арга хэмжээ “Чингисийн Хүрээ” жуулчны баазад боллоо.Тус баярыг Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлөөс жил бүрийн гуравдугаар сарын 4,5, аравдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохиодог уламжлалтай. Энэ хаврын “Бүргэдийн баяр”-ыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо болон Монголын Бүргэдчид холбоо хамтран зохион байгууллаа. Энэ жилийн “Бүргэдийн баяр-2018” арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Мурат ивээн тэтгэгчээр оролцов.Тэрээр казах түмний ёс заншил, бүргэдээр ан гөрөө хийх талаарх өвөг дээдсээс уламжлан ирсэн соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлж яваа Баян-Өлгий аймгаас ирсэн Бүргэдтэй анчин залуусдаа баяр хүргэн цаашдын их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөсөн юм. “Бүргэдийн баярт тэргүүн байранд шалгарсан Б.Байтей , дэд байранд шалгарсан Х.Орал нарыг өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав. Улсын хэмжээнд 400 гаруй бүргэдчин байдаг бөгөөд “Хаврын бүргэд”-ийн баярт оролцсон бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, морьтой жагсаж байгаа нь казак түмний уламжлалт зан заншилаа өнөөдрийг хүртэл хадгалж байгааг илтгэж байлаа. Хамгийн уран оёсон үндэсний хувцас, морь, мөн бүргэдийн тоноглол зэргийг шалгаруулан шилдгүүдийг тодруулдаг.“Бүргэдийн баяр”- арга хэмжээ Улаанбаатар хотноо 11 дэхь удаа “Чингис хааны хүрээ”- аялал жуулчлалын цогцолборт 3 сарын 4,5-ны өдрүүдэд явагдаж амжилттай өндөрлөлөө. Уг баярыг сонирхохоор нийслэлийн оршин суугчдаас гадна Улаанбаатар хотод байрладаг олон улсын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчид болон гадаадын жуулчид гээд 2000 гаруй хүмүүс хүрэлцэн ирсэн нь энэхүү баяр жил ирэх тусам хүрээгээ тэлж байгааг илэрхийлж байлаа.



Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
