Бүтээн байгуулалтын он тоолж эхэлсэнтэй холбогдуулан Бүтээхч Цаг, Бүтээгч Үе, Бүтээлч залуу байх уриалгыг дэвшүүлж залуу хүн бүрийг бүтээлч санаа, бүтээлч мөрөөдөл, бүтээлч хүсэлтэй байхыг уриалан НЭГ ДЭЛХИЙ-НЭГ ХҮСЭЛ уриан дор “Хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог” тайван жагсаалыг 4 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн жагсаалд зөвхөн эмэгтэйчүүд төдийгүй эрчүүд дуу хоолойгоо нэгтгэсэн бөгөөд Их Монгол Хүүхдийн Холбоо, МЗХ-ны дэргэдэх клубууд, Монголын Тэргэнцэртэй иргэдийн Холбоо, Монголын Хараагүй иргэдийн холбоо, Deaf иргэд,Даунтай хүүхдүүдийн эхчүүд, Олны танил эмэгтэйчүүд, гадаад оюутнуудын төлөөлөл болсон нийт 150 гаруй залуус оролцон үзэл бодлоо илэрхийлсэн юм. Уг жагсаал тэмцлийн хэлбэртэй биш уриалгын шинжтэй, тайван замаар нийгэмд эерэг хандлагыг бий болгохыг зорьсон байна. Тус жагсаал 11.00 цагт МЗХ төв байрны дэргэдээс эхэлсэн юм. Тайван жагсаал Энхтайваны гүүр хүртэл 1200 метр замаар алхаж , буцахдаа Сүхбаатарын талбай, МЗХ төв байр гэсэн маршрутаар өрнөлөө. Энэ удаагийн жагсаалын онцлог нь олон улсын төлөөллүүд өөрсдийн үндэсний хувцсаараа гоёж оролцжээ.
Тайван жагсаалд оролцогчдын уриалгыг та бүхэнд хүргэж байна:
-Бид “Монгол Эр Хүн” –ийг хайж байна
-Монголын ирээдүйг бүтээхэд бид бэлэн байна уу?
-Эмэгтэй хүн, Эх хүн байгаль болоод нийгэмд ямар үүрэг гүйцэтгэдэг юм бол
-Хүн төгс төгөлдөр ирдэг түүндээ тэнцэх гэж хөгжиж боловсордог. Ямар замаар хэрхэн хүрдэг юм бол?
-Жендэр хий үзэгдэл үү? Эсвэл бодит үзэгдэл үү?
-Эдлэх гэж эрх байдаг уу? Олох гэж эрх байдаг уу?
-Мэдлэг хаана байдаг юм бол түүнд хүргэдэг арга зам нь юу юм бол?
-Дэлхийн бүх Ижий нар, Монголын бүх Ижий нар утга учиртайгаар баясан цэнгэдэг тийм сайхан цагийг хамтдаа бүтээцгээе ?
-Бидний Монголчууд эвлэн нэгдэж Их Монголын хувь заяаг эргүүлэн бүтээх их үйл хэрэгт оройлон манлайлцгаая. Эмэгтэйчүүд ээ? гэх мэт уриалгуудыг дэвшүүлсэн байна.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
