Монгол Улсад зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний 353-р ангид зочлон үйл ажиллагаатай танилцлаа. Монгол улсад Агаарын цэрэг үүсэн байгуулагдаад 54 жил болжээ. Тус ангийн үндсэн үүрэг нь Монгол улсын нутаг дэвсгэрийн агаарын орон зайн аюулгүй байдлыг батлан хамгаалахад оршдог.
Тус ангид Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн төв хорооны 1976 оны 3 дугаар сарын 9-ны 15-р тогтоолоор “Цэргийн Алдар” алтан медалийг нөхөн олголоо. Энэхүү арга хэмжээнд Агаарын цэргийн командлалын ажиллагааны удирдлагын дарга, хурандаа Т.Ганбат, ЗХ 353 дугаар ангийн захирагч хурандаа Ш.Энхбат, Агаарын цэргийн үе үеийн ахмад дайчдын төлөөлөл тус ангийн бие бүрэлдэхүүн оролцсон юм.
Энэ өдөр хуучин цагийн зэвсэг болон шинэ цагийн зэвсгээ туршиж үзсэн бөгөөд энэ бүгд нууцлалын зэрэгтэй учраас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гаргаж болохгүй гэдгээ учирласан юм. Халдах дайсан довтлоод ирэхэд бэлэн байдалд эх орноо хамгаалахад хөл хавсруулан жагсах цэрэг эрс өдөр бүр суралцаж, хүмүүжиж, олон аавын хөвгүүдтэй анд болж, нийгэмдээ хэрэгтэй зүйл хийхийн төлөө зүтгэнэ хэмээн тэд ярилаа.
Мөн энэ үеэр МЗХ-ны удирдалгууд залуучуудад чиглэсэн үйл ажиллагаа болоод цэрэг эрс албанаасаа халагдсаны дараа энгийн амьдралаа шилжээд ажлын байрны зуучлал болоод цэргийн ангид олж авсан мэдлэг, хүмүүжлээрээ нийгэмдээ хэрхэн үлгэр жишээ байх Монгол хүн байхын утга учир, үнэ цэнийг бий болгох. Мөн залуучуудын байгууллагатай хэрхэн уялдаа холбоотой ажиллаж гэр бүл, ажил амьдрал, карьер гээд нийгэмд хэрхэн яаж хөлөө олох талаар нээлттэй ярилцсан юм.


435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
