Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Баянхонгор аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалт Сономын Лувсанвандангийн нэрэмжит хөгжимт драмын театрт болсон юм.
2017 оны сүүлээр тус аймгийн хүн ам 87 мянга гаруй болж нэмэгдсэн байна. Хүн амын 52.6 хувь нь хөдөө, мал аж ахуй даган амьдарч байгаа бөгөөд мал сүргийн тоо нь 4.5 саяд хүрчээ. Тус аймаг нь ямаан сүргийн тоогоор улсдаа нэгт, тэмээн сүргийн тоогоор хоёрдугаарт, нийт малын тоогоор улсын хэмжээнд тавдугаарт бичигджээ. Гэсэн ч малын түүхий эдийн үнэ ханш тогтворгүй, боловсруулах үйлдвэр байдаггүй зэрэг шалтгааны улмаас малчдын орлого тогтворгүй, суурин газартаа залууст ажил олдохгүй, намчирхаж талцаж байгаа зэрэг асуудлыг иргэд олноор ярьж байлаа.
Баянхонгор аймгийн иргэн
Олон хүн төр барьж чаддаггүй юм байна гэдгийг би харж байна. Та нар ч харж байгаа. Энэ УИХ гэдгийг чинь тараавал яадаг юм. Та нар зөвшөөрч байгаа биз дээ. Энийг иргэдээс асууж, лавламаар байна. Бас энэ саналаа Ерөнхийлөгчид ачаа болгож явуулмаар байна.
Баянхонгор аймгийн иргэн

Монголчуудын эв нэгдэл алдагдаад удаж байна. Үүнийг та мэдэж байгаа байх. Энэ эв нэгдэл гэдэг зүйлийг чинь байхгүй болгож байгаа зүйл бол улс төрийн намууд болон байгууллагууд. Тухайлбал, ахмадын, эмэгтэйчүүдийн, оюутны байгууллагууд намд хуваагдчихсан. Улаан, хөх өнгөтэй хороо, баг дүүрэг гэж өөр хоорондоо ярьдаг боллоо. Удахгүй худаг, усаа намаар ялгаж ярих нь. Тиймээс улс төрийн намын дэргэд олон нийтийн байгууллага байгуулахыг хориглосон зарлиг, санаачилга гаргамаар байна. Манай аймагт дөнгөж 10 жилийн сургуулиа төгсөөд намд орж байгаа хүүхдүүд олон боллоо. Намын батлах гэдэг зүйлийг сургуульд орох, төрийн албанд орох, томилолтын хуудас гэж ойлгож байна. Түүнээс улс төрийн үзэл бодол нь төлөвшсөн зүйл байхгүй шүү дээ. Ингээд дөрвөн жилийн дараа нөгөө батлах нь тойрох хуудас, ажлаас халагдах тушаал болж хувирдаг л зүйл боллоо. Тиймээс намд элсэх насны доод хязгаарыг эргэж хармаар байна.
Баянхонгор аймгийн иргэн

Үндсэн хуулийг өөрчлөх асуудал УИХ-аар яригдаж байна. Миний бодлоор эхний ээлжид засаглалынхаа хэлбэрийг ард түмнээсээ асууж, тогтоох шаардлагатай. Яагаад гэвэл одоогийн мөрдөж байгаа Үндсэн хууль Ерөнхийлөгчийн ч биш, парламентын ч биш засаглал. Тэгэхээр эрх мэдэл хүрэхгүй, хууль зөрчсөн үйл ажиллагаанд хариуцлага тооцдог хүнгүй болчихоод байна. Тиймээс эрх мэдлийг нь өгөөд хариуцлагыг нь тооцдог засаглалтай болмоор байна. Бүх ард түмнээсээ санал асуулга асуух хэрэгтэй. Одоогийн улстөрчид, намууд одоогийн тогтолцоог хамгаалах санаатай байх шиг байна. Тэд дураараа дургиж, улсын хөрөнгийг идэж шамшигдуулах, хээл хахууль авах гэх мэт янз бүрийн хэрэгт орооцолдчихоод хариуцлага хүлээхгүй байна. 30 орчим жил энэ хэвээрээ явж, засаглалын хямралд орж байгаа учраас ард түмнээсээ эхлээд засаглалын хэлбэрийг таниулж, асуумаар байна. Манай хоёр хөрш Ерөнхийлөгчийн засаглалтай, улс орон нь хөгжиж, иргэдийнх нь амьдрал дээшилж байна. Энэ загварыг бид судалж, иргэдээсээ асуух хэрэгтэй гэж бодож байна.
Хоёрдугаарт, аймгийн дэд бүтэц сайн хөгжиж байгаа. Гэхдээ үйлдвэр барьж, ажлын байр нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага маш их байна. Жишээ нь, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулдаг үйлдвэр барьж, татвар, татварын бус хураамжийг багасгах хэрэгтэй байх. Манай аймагт 70 гаруй төрийн албан хаагчийг ажлаас нь улс төрийн шалтгаанаар халсан. Тэдний цаана 300 гаруй иргэний аж амьдрал бий. Орлого нь багасаж, амьдралын чанар нь муудаж байна. 60 тэрбумын гэж яригдаад байгаа энэ сүлжээг халах ёстой шүү. Улс төрийн шалтгаанаар ажлаасаа халагдсанаасаа болж, цус харваад хагалгаанд орсон хүн бий шүү.
Баянхонгор аймгийн иргэн

Та бол намын биш Монголын ард түмний Ерөнхийлөгч. Би төрийн байгууллагад 36 жил ажилласан, таван хүү, нэг охинтой. Манай хүн Баянхонгорт байтугай улсдаа нэртэй орчуулагч хүн байсан. Түүнээс хагацаад би удаагүй байгаа. Энэ хугацаанд их юм бодогдох юм. Би үр, хүүхдүүддээ төв байр суурьтай явж, хүнээс ажил гуйхгүй амьдар гэж захьдаг. Тийм ч учраас миний хүүхдүүд намд орж, ажил гуйж үзээгүй. Хэн долигонож байна, тэр хүн ажилтай, хэн долигонож чадахгүй байна, тэр хүний амьдрал зогсонги байдалд орж байна шүү.
Би ханиасаа хойш өрх толгойлсон эмэгтэйн зовлонг амсаж л сууж байна. Гэсэн ч улс орны аюулгүй байдал алдагдсанд би зүрхнээсээ уйлж, санаа зовж байна. Яагаад ийм дорой болчихсон юм бэ бид. Нэг талаасаа намуудад хуваагдаж, нөгөө талаасаа шашинд хуваагдаж байна. Би таныг Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалж, эв нэгдлийг илэрхийлдгийн хувьд энэ талцал, хуваагдлыг зогсоох хэрэгтэй байна гэж хэлэх гэсэн юм.
Хоёрдугаарт, офшоорчдын эсрэг та чадлынхаа хэрээр явж байх шиг байна. Гадаад руу гарсан энэ их мөнгийг оруулж ирмээр байна. Нэгэнт Монгол орны баялаг, татвар төлөгчдийн мөнгө л байгаа. Түүнээс өөрөө зүгээр гараад ирдэг мөнгө биш шүү. Манай нам, танай нам гэхгүйгээр хариуцлага тооцдог болмоор байна.
Баянхонгор аймгийн 5-р багийн иргэн Дагва

Задрал, хуваагдал, олон намын талцал, зөрчилдөөн энэ бүх зүйл явж явж үндэстний задрал болж байна. Үндэстэн ингэж задарч байгаа нь цаашдаа Монгол Улс оршин тогтнох уу, гэдэг асуудлыг гаргаж байгаа. Үүнээс болж уламжлалт ёс зүй алдагдаж, хүний хүмүүжил доголдож, хүнийг тал бүрээс нь шоолж, элдэвлэдэг болсон байна. Энэ бол онцгой анхаарал хандуулах ажил. Бид эв нэгдэлтэй байхгүйгээр бусад ямар ч асуудлыг засаж чадахгүй.
Нэг аймагт ямар нам ялснаас болж бусад намын бүх хүнийг ажлаас нь халдаг. Ийм явдал байгаа юу гэвэл байгаа шүү. Үүнээс болж төрийн алба чадавхгүй боллоо. Цаашид үргэлжилбэл, боловсон хүчний чадавх, төрийн мэргэшсэн албан хаагч гэж үгүй болно. Гуравдугаарт, улсын хэмжээнд малын халдварт өвчин тархлаа. Баянхонгор ганц эрүүл аймаг гэж байгаа ч шүлхий өвчин хажууд ирээд харанга дэлдэж байна. Улсын хэмжээнд арга хэмжээ авахгүй бол малгүй Монгол, Монголын эдийн засаг гэж огт байхгүй шүү.
Баянхонгор аймгийн иргэн Батбаяр

Ерөнхийлөгч Монгол Улсын бүх аймгийн иргэдтэй уулзаад явж байна. Үр дүн нь эхнээсээ гарч байгаа гэдгийг бид цухас мэдэж, зурагтаар үзэж байна. Хүмүүс тэтгэвэр, хүүхдийн мөнгө, офшоор гээд ярьж байна лээ. Засгийн газар үүнийх нь араас тодорхой түвшинд асуудлыг нь шийдэж байх шиг байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газарт нөөц бололцоо байгаа юм байна. Ард түмэн хүчтэй байх юм бол Засгийн газар юм хийж болдог юм байна. Одоо ахмадууд тэтгэвэр нэмэх хэрэгтэй гэж дахиад л хэлж байна. Энэ бол зөв өө. Ерөнхийлөгч бас тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох хэрэгтэй гэж хэлж байна. Энэ бол маш зөв шийдвэр болох байх.
Бид өнгөрсөн 28 жилд туршилтын туулай боллоо. 28 жил саналаа өгч, 28 жил хууртлаа. Тиймээс засаглалын асуудлыг эргэж харах цаг болсон байх аа. Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн засаглалын асуудлыг тусгах хэрэгтэй болов уу.
Баянхонгор аймгийн иргэн
Ахмадуудын тэтгэвэр багадаад байна уу гэж бодоод байгаа юм. Зээлийн хооронд амьдарсан хэдэн хөгшид л байна. Буцаад явах дөхчихсөн, нас нь өндөр болсон миний үеийн хөгшид их байх юм. Явахын хооронд бидний тэтгэврийг нэмээд өгчихмөөр байна. Төрийн дээр, толгойд гарахаар тэр хэмжээгээр идэж, уудаг, гадаад руу зөөдөг боллоо. Шуналдаа баригдчихсан дарга нар зөндөө боллоо. Үүнийг цэгцэлж, гадаад руу гаргасан мөнгийг нь авмаар байна. Бидний л мөнгийг аваад цааш нь хийчихэж байгаа шүү дээ. С.Баяр гэхэд АНУ-д долоон хаустай л гэх юм. Эх орноо гэх сэтгэлгүй ийм хүмүүсийг хайрлах хэрэггүй. Шунал бол хамгийн муухай өвчин. Шуналдаа идэгдсэн хүмүүс буруугаа мэдэж байгаа ч шуналдаа баригдаад байдаг юм шүү.


Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
