2018 оны 03 дугаар сарын 31-ний 20 цагаас 04-р дүгээр сарын 01-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 8-13 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 8-13 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 2-4 градус дулаан байна.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
