Монгол Улсын Их Сургууль 2018-2019 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөртөө оюутан элсүүлэх шинэ журмаа баталлаа. Элсэлтийн бүртгэлийг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 09:00 цагт нээж 7 дугаар сарын 2-ны өдрийн 12.00 цагт хаах бөгөөд орон даяар https://burtgel.num.edu.mn хаягаар буюу цахим хэлбэрээр хийх юм.
Нэг удаагийн бүртгэлийн хураамжаар МУИС-ийн бүрэлдэхүүн 5, салбар 2 буюу нийт долоон сургуулиас хэдэн ч сургуулийг сонгож өөрийн хүсэлтээр зэрэг бүртгүүлж болно. Хэд хэдэн бүрэлдэхүүн/ салбар сургуулийн хяналтын тоонд багтсан элсэгч нь зөвхөн нэг сургуулийг сонгох ба бусад сургуулийн хяналтын тооны жагсаалтаас нэр нь хасагдах юм. Бүртгүүлэгч хяналтын тоонд багтаж элсэх эрхтэй болсноо системээр шалгаж 24 цагийн дотор эрхээ баталгаажуулах ёстой. МУИС-ийн босго оноо нь Улаанбаатар дахь бүрэлдэхүүн сургуулийн хувьд 500 оноо, Завхан Эрдэнэтийн салбар сургууль БСШУСЯ- наас баталсан оноо болох 400-аас доошгүй байна. МУИС элсэгчдэд үзүүлэх сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн талаар шинэ журамдаа тусгажээ. Үүнд ЭЕШ-д 750-иас дээш оноо авсан, Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбар, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд элсэх тус бүр эхний 25 элсэгчийг эхний жилд сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. Мөн БСШУСЯ-аас тогтоосон Олон улсын олимпиадад оролцож 1-3 дугаар байр эзэлсэн элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 100 хувь хөнгөлөх ба улсын олимпиадад эхний байрт шалгарсан бол 100 хувь, 2 дугаар байр 75 хувь, 3 дугаар байр 50 хувь хөнгөлөхөөр журамдаа тусгасан байна. Журмыг бүрэн эхээр нь http://news.num.edu.mn/?p=49416 холбоосоор үзнэ үү.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
