Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Иргэн төсөл”-ийн Үндэсний шалгаруулалт буюу Улаанбаатар хот болон орон нутгаас төсөлд оролцож байгаа багуудын хооронд эцсийн шалгаруулалт өрнөлөө.
“Иргэн төсөл”-ийг Иргэний боловсролын төв 1996 оноос эхлэн хэрэгжүүлж, өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 7300 гаруй багш, сурагчийг төсөлд хамруулжээ. Төсөлд орон нутгаас 47, нийслэлээс 23 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцож, өнөөдөр болсон сүүлийн шатанд 12 баг өрсөлдсөн юм.
Багууд төслийн хүрээнд хүрээлэн байгаа орчин тойрондоо болон өөрсдөд тулгарч байгаа бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх арга замыг тусгасан төсөл бэлтгэн түүгээрээ шийдвэр гаргагчдад нөлөөлөх нөлөөллийн ажил хийж, бодит ажил болгодог байна. Жишээ нь, өнөөдөр 29-р тусгай сургуулийн сурагчид 54 жилийн турш энгийн сургуультай адил дуут хонхыг ашиглаж ирсэн байдлыг өөрчлөхөөр “Гэрэлт хонх” төсөл боловсруулж төрийн байгууллагуудад хандсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга багуудад амжилт хүсч, Үндэсний шалгаруулалтыг нээж хэлсэн үгэндээ:
“Улаанбаатар хот болон орон нутгаас “Иргэн төсөл”-д оролцохоор хүрэлцэн ирсэн багш, сурагчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Иргэдийн оролцоог төрийн бодлогод тусгаж байж л хууль, шийдвэрүүд иргэдийн хүсэл сонирхол, шаардлагад нийцнэ. Сурагчид өөрсдийн сургууль, орон нутагтаа засаж залруулах, өөрчлөн сайжруулах шаардлагатай асуудлуудыг хэлэлцүүлгээр гарган ирж, судалгаа нотолгоо цуглуулан, хууль дүрэм судалж, өөрсдийн бодлогоо боловсруулан төр засгийн байгууллагуудад санал болгох, хамтран шийдвэрлэх зэрэгт сургаж байгаа нь энэ төслийн утга учир юм.
Хүүхэд наснаасаа харилцааны мэдлэг чадвартай, идэвхтэй, оролцоотой иргэд болон төлөвших нь Монгол Улсын хөгжлийг хурдасгах, нийгмээ сайжруулан өөрчлөхөд асар их түлхэц болж байгаа хэрэг юм.
Манай нийгэмд тулгамдаад байгаа олон асуудлаас хамгийн их бухимдал төрүүлдэг төрийн байгууллагын хүнд суртал, авлига хээль хахууль зэрэг бусармаг үзэгдлүүдийг буууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, идэвхийг сайжруулахад эдгээр эмгэгүүд хурдан эдгэх билээ.
“Иргэн төсөл”-ийг санаачлан олон жил тогтвортой хэрэгжүүлж байгаа Иргэний Боловсролын Төв, дэмжиж ажилласан АНУ-ын Хөгжлийн Агентлаг, “World Learning” байгууллагуудад талархал илэрхийлье. Сурагчдаа энэ төсөлд хамруулан, чиглүүлж ажилласан багш нартаа баярлалаа.
Та бүхэнд амжилт хүсье” гэв.
ТӨСЛИЙН ХУГАЦААНД:
2017-2018 оны хичээлийн жилийн туршид 13 аймгийн 47 сургууль (Улаанбаатар хот, Өвөрхангай, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Дорнод, Говьсүмбэр, Хөвсгөл),
28 сум (Өвөрхангай аймгийн Арвайхээр, Төгрөг, Бат-Өлзий, Баруун Баян-Улаан, Богд, Нарийнтээл, Сант, Хайрхандулаан, Уянга, Хархорин, Баянгол, Бүрд, Хужирт, Тарагт. Ховд аймгийн Алтай, Чандмань, Эрдэнэбүрэн, Үенч сум. Говь-Алтай аймгийн Чандмань сум. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум. Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Ерөө, Бугант тосгон. Төв аймгийн Бүрэн сум. Дорнод аймгийн Баяндун, Халх гол сум, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум)
Улаанбаатар хотын долоон дүүргийн (Баянзүрх, Баянгол, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй) 23 сургууль оролцсон байна.
Харин төслийн эхний хоёр шатны шалгаруулалт сургууль, аймаг тус бүрт явагдсан бөгөөд хоёр дахь шатны шалгаруулалтад Ховд аймгийн 10 сургууль, Өвөрхангай аймгийн 19 сургууль, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн долоон сургууль, Дорнод аймгийн таван сургууль, Улаанбаатар хотын 23 сургуулиас шалгарсан нийт 12 баг өнөөдөр өрсөлдсөн юм.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
