Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 02 дугаар сарын 6-ны өдрийн 46-р тогтоолоор батлагдсан журмын дагуу Оюутны хөгжлийн зээлийг Боловсролын зээлийн сангаар дамжуулан оюутнуудад хүүгүй, барьцаагүй олгохоор болсон. Өмнө нь банкны барьцаа, хамтран зээлдэгчтэй байхыг шаардахаас гадна хүү тооцдог байсныг энэхүү журмаар зогсоосон. Шинэ журам нь тавдугаар сарын 1-нээс эхэлж хэрэгжих юм Энэ талаар Боловсролын зээлийн сангийн захирал, доктор П.Лхагвасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Оюутны хөгжлийн зээлд хэн хамрагдах боломжтой мөн бэлтгэл ажил ямар шатандаа явж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Засгийн газрын 46 дугаар тогтоолын дагуу “Оюутны хөгжлийн зээлийн журам”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын өгсөн шахуу үүрэг даалгаврын дагуу Боловсролын зээлийн сангийн хамт олон зээл олгох бэлтгэл ажлыг хангаад явж байна. Бид одоогоор зээл авах хүсэлт гаргасан оюутан залуучуудын зээлийг хурдан шуурхай хүргэх, мэдээллийн ил тод байдлыг хангах үүднээс мэдээллийн сан бүрдүүлэн ажиллаж байна. Тодруулбал, суралцаж буй их, дээд сургууль дээр зээл авахаар хүсэлт гаргасан оюутан залуучуудын мэдээллийг манай сан хүлээн авч, хянаж санхүүжилт олгох, улмаар Монгол банкны зээлийн мэдээллийн системд бүртгэх ажлыг зохион байгуулна. Үүний тулд Монгол банктай гэрээ байгуулаад байна. Мөн манай сан өнгөрсөн долоо хоногт МУИС-тай гэрээ байгуулсан бол энэ долоо хоногт ШУТИС, ХААИС, МУБИС гээд бусад сургуулиудтай гэрээ байгуулна. Ингэснээр оюутан залуучуудын зээл авах эрх бүрэн нээгдэж байна гэсэн үг.
-Хичээлийн жил дуусахад хэдхэн сар үлдлээ. Энэ жил хэдэн оюутан зээл авахаар хандаж, хэд нь шаардлага хангаад байна вэ?
-Сургалтын төлбөрийн асуудалтай 50 орчим мянган оюутан байна гэсэн судалгааг манай сангаас их дээд сургуулиудтай хамтарч гаргасан. Төлбөрөө төлөөгүй оюутнуудын ихэнх нь бүтэн биш, хагас жил, нэг улирлын төлбөрөө хийгээгүй байна. Тиймээс энэ хичээлийн жилийг дуустал буюу 6 дугаар сарыг дуустал 30 орчим хувьд нь зээл олгохоор төлөвлөж байна. Зээл олгох шийдвэр гарсан оюутнуудтай бид ирэх сард зээлийн гэрээ байгуулна. Үүний тулд зээл авах оюутнуудын хяналтын тоог батлуулж, тавдугаар сарын 1-ний дотор бүх сургуулиудад хүргүүлнэ. Энэ жилийн төсөвт оюутнуудад зээл олгохоор 75 тэрбум төгрөг төсөвт суусан байгаа. Эхний ээлжинд зээлийн шаардлага хангасан 33 мянга гаруй оюутанд зээл олгоно. Дахин хэлэхэд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар зээл олгох суралцагчдын хяналтын тоог энэ долоо хоногт багтаан сургуулиудад хүргүүлэх бөгөөд оюутнууд ирэх сарын 1-нээс зээлээ авах боломж нь бүрдэнэ гэж ойлгож болно.
-Оюутны хөгжлийн зээл энэ жилээс хүүгүй, барьцаагүй, банкаар дамжихгүй болж буйгаараа онцлог. Гэхдээ зээл авах хүсэлтэй оюутнуудад ямар тодорхой шаардлага тавьж байна вэ?
-Оюутны хөгжлийн зээлд шинээр хамрагдах болон сургалтын төлбөрийн үлдэгдэлтэй эсвэл төлбөрөө төлж чадахгүй байгаа оюутнууд зээл авахад тавих шаардлага нь их энгийн. Дараах шаардлагыг хангасан байна. Үүнд, зохих журмын дагуу магадлан итгэмжлэгдсэн сургуулийн оюутан байх, боловсролын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлсэн байх,мөн шинээр элсэгч бол ЭЕШ–ын оноо 600 ба түүнээс дээш байх, бакалаврын оюутны голч дүн 2.8-аас, магистр, докторантурынх 3.2-оос дээш байх ёстой. Мөн тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцдаг бол түлхүү дэмжлэг авна. Барьцаа болон хүүгүй, банкаар дамжихгүй олгогдох тус зээлийн хугацаа 10 жил байх бөгөөд сургууль төгссөнөөс хойш зургаан жилийн хугацаанд эргэн төлөх ёстой. Зээлийн давтамж нь үндсэн сургалтын 4-6 жилийн хугацаанд жил бүр хоёр удаа олгогдох ба зээлийн эргэн төлөлт нь оюутны ирээдүйн орлогод суурилсан байна.Тухайн хичээлийн жилд голч дүн тавигдсан шаардлагын хэмжээнээс буурсан тохиолдолд зээл цуцлагдахыг анхаарах ёстой.
-Зээл авахыг хүссэн оюутнууд ямар материал бүрдүүлэх ёстой вэ? Хаана хандах вэ?
-Иргэний үнэмлэх болон ЭЕШ–ын онооны хуулбар, сургуулийн тодорхойлолт, төлбөрийн нэхэмжлэх, тухайн улиралд судлах хичээлийн жагсаалт, сургуульд зохих журмын дагуу элссэнийг нотлох баримт, мөн ирээдүйн зорилгоо тодорхойлсон эссе бичиж шууд сургуулийнхаа сургалтын албанд хандах хэрэгтэй Анхан шатны сонгон шалгаруулалтыг хяналтын тоонд багтааж тухайн сургууль зохион байгуулна. Ингээд шалгарсан оюутны материал Боловсролын зээлийн санд ирснээр бид оюутантай гэрээ байгуулж зээл олгоно
Мэдээлэл өгсөнд баярлалаа.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
