Залуучуудын сэтгэлгээний цар хүрээ жилээс жилд нэмэгдэж, орчин тойрондоо харагдаж буй асуудлуудыг шийдэхээр оюунаа уралдуулж, сэтгэж олсноо бүтээл болгон харуулж, бүтээгч инженерүүд болохоор бэлтгэгдэж буй сурагчид цөөнгүй билээ.
Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 26-ны өдөр Нийслэлийн 38-р дугаар сургуулийн 9б ангийн сурагч Л.Түвшинтөр, “Шинэ зууны удирдагч” бүрэн дунд сургуулийн 8а ангийн сурагч Н.Цогттэнгэр, 3-р сургуулийн 9г ангийн сурагч Д.Түвшинбаяр нарыг МЗХ-ны “Залуу зохион бүтээгч” шагналаар шагналаа. Өсвөрийн зохион бүтээгчдийн амжилтаас дурдвал,
Лхамсүрэн овогтой Түвшинтөр нь “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн Техник загварын дугуйланд 3 дахь жилдээ суралцаж байгаа бөгөөд Протон пуужингийн загвар, F1D загвар, F1N загвар, кордын загварыг тус тус зохион бүтээж, “Дэлхийн оюуны өмчийн өдөр”-ийг тохиолдуулан Техник загварын үзэсгэлэнгээ гаргасан байна. Мөн МСХ-ны “Эрдэм оюун” мөнгөн медалиар шагнагдсан.
Ням-Очир овогтой Цогттэнгэр нь “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн Техник загварын дугуйланд 3 дахь жилдээ суралцаж байгаа бөгөөд нисдэг машины загвар, F1D загвар, F1N загвар, Союуз 39 хөлгийн загварыг тус тус зохион бүтээсэн бөгөөд “Хүрэл тогоот” эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцож тусгай байрын шагнал хүртсэн. Мөн МСХ-ны “Эрдэм” алтан медалиар шагнагдсан.
Дандивсүрэн овогтой Түвшинбаяр нь “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн Техник загварын дугуйланд 2 дахь жилдээ суралцаж байгаа бөгөөд Союуз 39 пуужингийн загвар, ЯК50 загвар, Японы КИ61 хөлгийн загваруудыг хийж амжилттай туршсан. Мөн Союуз 39 хөлгийн загварыг шинээр зохион бүтээж, Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ойн үзэсгэлэнд амжилттай оролцсон бөгөөд “Дэлхийн оюуны өмчийн өдөр”-ийг тохиолдуулан Техник загварын үзэсгэлэнгээ гаргасан байна.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
