Өнөөдөр Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар Таван Богд групптай хамтран “Нээлттэй ажлын байрны өдөрлөг”-ийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбар дахь нийслэлийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д зохион байгуулж байна.
Энэхүү өдөрлөг нь өглөөний 10 цагаас эхэлсэн бөгөөд оройн 17 цагт хүртэл үргэлжлэх юм.
Тус нээлттэй ажлын байрны өдөрлөгөөр Таван Богд фүүдс, Таван Богд Пицца, Таван Богд Литтле шийф гээд сүлжээ гурван компаний зарлагдсан 143 ажлын байранд бүртгүүлж, ярилцлагад орж, шууд ажилтай болох боломжтой ажээ.

Нийслэлийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” нь ажил олгогч, иргэд, аж ахуйн нэгжүүдэд ажил хайгч иргэнийг бүртгэх, ажил олгогчдын мэдээллийг хүргэх, ажил олгогчийн ажлын байрны захиалга авах, ажлын байранд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөхөөс гадна тус төв дээр хүүхэд харах өрөө, ажиллах чөлөөт орчин, хүний нөөцийн бүрдүүлэлт, эмэгтэйчүүдийн хөгжил, сэтгэл зүйн зөвлөгөө, ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл, сургалт хөгжлийн орчин бий болгосоноороо үйлчлүүлэгч олонтой байна.
Өнөөдрийн ажлын байрны нээлттэй өдөрлөгийн талаар Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих төвийн ахлах мэргэжилтэн С.Нарантуяагаас тодруулга авснаа хүргэж байна.

Нээлттэй ажлын байрны өдөрлөг ямар онцлогтойгоор зохион байгуулагдаж байгаа вэ?
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв ажил олгогчтой бодитой байдлаар хамтарч ажилладаг. Энэ ажлын хүрээнд ажлын байрны нээлттэй өдөрлөгийг 12 дахь удаагаа зохион байгуулж байна. Хөдөлмөр эрхлэлтийн төв дээр зохион байгуулж байгаа ажлын гол ач холбогдол нь
- Тухайн мэргэжлийн дагуу ажил хайгч иргэнийг бүртгэх
- Ажил олгогчид шууд газар дээр нь ярилцлага хийж, асуудлыг шийдвэрлэх
- Иргэн, ажил олгогч аль аль нь сонголт хийх боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.
Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аяныг 12 дахь компани дээр явуулж байгаа гэсэн үг үү.
Тиймээ. 12 дахь компаний нээлттэй ажлын байрны өдөрлөгт Таван Богд фүүдс, Таван Богд Пицца, Таван Богд Литтле шийф гээд сүлжээ гурван компаний 143 ажлын байрыг нээлттэй зарласан. Хүний нөөцтэй нийлээд нийтдээ 300 ажлын байран дээр хүний нөөцийн бүрдүүлэлт хийх ажиллагаа явагдаж байна.
Өнөөдрийн ажлын байрны өдөрлөгт залуучууд их харагдаж байна.
Ер нь залуучууд нээлттэй ажлын байрыг маш их сонирхож байна. Энэ компанийн тавьж буй шаардлага дээр насны хязгаар заасан шаардлага харьцангуй гайгүй нээлттэй сонголтууд байгаа учраас бид нар аль болох олон хүнд хүргэхийг хичээсэн. Дүүрэг, хороонд ажиллаж байгаа Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд, сошиал, олон нийтийн сүлжээгээр дамжуулан олон нийтэд нээлттэй ажлын байрны мэдээлэл хүргэж ажиллаж байна.
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв өнгөрсөн хугацаанд хичнээн иргэнийг ажлын байртай болоход туслав.
Ер нь хөдөлмөр зуучлал нь өөрөө онцлог олон үе шат дамжлага дамжиж явагддаг ажил. Эхлээд ажил хайгчаа бүртгэнэ дараа нь хайж байгаа ажлын байрны дагуу захиалга байна уу гэдгийг үзэх, хэрвээ байвал ажил олгогчийн шаардлагыг хангаж байвал бид нар зуучилж өгнө. Ер нь ажлын байрны ярилцлагад ажил олгогчийг дэмжих үйлчилгээний хүрээнд 1063 иргэн шууд ярилцлагад хамрагдсан. Үүнээс 245 нь ажлын байртай болсон. Гэхдээ байнгын ажлын байранд шууд зуучлагдсан гэсэн үг биш.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байгуулагдсанаар ажил олгогчид өөрийн биеэр зорин ирж, ажлын байрны захиалгаа өгдөг. Үүний дараа бид нар анкетийн судалгаа, ажлын ярилцлага хийн, хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян, ажлын байрны нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна гэсэн хэд хэдэн хэлбэрээр бид ажил олгогчтой хамтарч ажилладаг.
Томоохон гэвэл нээлттэй ажлын байрыг дурдвал өнгөрсөн сард Новотел Улаанбаатар компаниас 40 гаруй мэргэжлээс 150 нээлттэй ажлын байрны захиалга ирж, 549 ажил хайгч иргэн шинээр бүртгүүлж, ярилцлаганд шууд оруулж байна. Тус компани ирэх тав дугаар сараас эхлэн Монгол улсад үйл ажиллагаагаа явуулахаар бэлтгэл ажилдаа орсон бөгөөд өнөөдөр ийнхүү хүний нөөцөө бүрдүүлэх тал дээр хамтран ажиллаж байна.
Өнгөрсөн онд Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар 11908 иргэнийг ажилд зуучилсан бол энэ онд 15000 иргэнийг ажилд зууцлах зорилт тавин ажиллаж байна.

Иргэн та Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвтэй 7777-1896, 9101-1896 утсаар холбогдож, нэмэлт мэдээллийг авч болох юм байна.












Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллага
