Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж, үүрэгт ажилдаа орж буйтай нь холбогдуулан баяр хүргэж захидал илгээлээ
ЗАХИДАЛД:
“Эрхэм хүндэт Владимир Владимирович,
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөж, үүрэгт ажилдаа орж буйтай холбогдуулан Танд чин сэтгэлийн баяр хүргэе.
Та Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд Оросын ард түмнээс Танд үзүүлсэн өндөр итгэлийг дааж, эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийг шинэ шатанд гаргахын зэрэгцээ Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудас нээнэ гэдэгт итгэлтэй байна.
Аугаа эх орны дайны хүнд он жилүүдийг манай хоёр ард түмэн хамтран туулж ирсэн түүхтэй билээ. Удахгүй болох Их Ялалтын 73 жилийн ойг тохиолдуулан Танд болон Оросын ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлье.
Энэхүү завшааныг ашиглан, Эрхэм хүндэт Владимир Владимирович Танд эрүүл энх, ажлын өндөр амжилт, Оросын найрсаг ард түмэнд хөгжил цэцэглэлийг хүсье.
Гүнээ хүндэтгэсэн,
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА” гэжээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
