Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас санаачлан Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд инноваци нэвтрүүлэх” нь онол практикийн хурлыг улсын хэмжээнд 2 үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа.
Эхний үе шатыг хангай, говь, баруун, зүүн зүгийн аймгуудад бүсчилсэн байдлаар зохион байгуулж, нийт 109 илтгэлээс хоёрдугаар шатанд шалгарсан 12 илтгэлийг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Туушин зочид буудлын “Сүлд” танхимд зохион байгуулсан “Гэмт хэрэг, зөрчлийн хэргээс урьдчилан сэргийлэх ажилд инноваци нэвтрүүлэх нь” онол практикийн хуралд хэлэлцүүлэн Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хууль сахиулахын их сургуулийн “Инновацийн төв”-ийн эрдэмтэн багш нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгээс батлагдсан үзүүлэлтийн дагуу шалгарууллаа.
Онол практикийн хуралд Монгол Улсын Их Хурлын гишүүн, инновацийн хуулийг боловсруулах, инновацийн үйл ажиллагааг дэмжих лобби бүлгийн ахлагч Н.Учрал, Хууль зүй дотоод хэргийн яам, ШЕЗ, УЕПГ, ГЕГ, ШШҮХ, ХСИС, Харилцаа холбооны зохицуулах зөвлөл, МУИС, ШУТИС, Орхон их сургууль, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтэс, НЦГ, ЭЦА, МБА, ЗЦА, НХЖХОНАБХА-ны дарга, эрдэмтэн судлаач, багш, магистрантууд зэрэг нийт 21 байгууллагын 70 хүн оролцов.
Улсын Их Хурлын Гишүүн Н.Учрал шинийг санаачлагч, шинэ мэдлэгийг түгээгчид болон эрдэмтэн, зохион бүтээгчдийн ажилд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэх хамтран ажиллахад чиглэсэн үйл ажиллагааг явуулах, инновацийг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагаа хамгийн чухал бөгөөд цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд инноваци нэвтрүүлэх онол практикийн хурал зохион байгуулж байгаа нь ач холбогдолтой юм гэдгийг онцлон тэмдэглэв.
Хууль сахиулах үйл ажиллагаандаа амжилт олсон гадаад улс орнуудын тэргүүний туршлага, дэвшилтэт техник технологи, инновацийг Монгол Улсад нэвтрүүлэх улмаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох мөн мөрдөн шалгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь энэхүү онол практикийн хурлын зорилго юм.
Хоёрдугаар шатанд шалгарсан шилдэг 12 илтгэлээс
-Тэргүүн байранд Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболдын “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор CompStart-хяналтын цогц системийг хэрэгжүүлэх нь” сэдэвт илтгэл;
-Дэд байранд ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн ахмад Д.Будзааны “Хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд инноваци нэвтрүүлэх нь” сэдэвт илтгэл;
-Гутгаар байранд ШУТИС-ийн Механик ТИС-ийн профессор, доктор Б.Эрдэнэбатын “Нисэх төхөөрөмжийг урьдчилан сэргийлэх ажилд ашиглах нь” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.
Онол практикийн хурлаас шалгарсан илтгэлүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд нэвтрүүлэх чиглэлд Төрийн болон төрийн бус, Шүүх эрх мэдлийн байгууллага, иргэд олон нийттэй хамтран ажиллах болно.
|
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар
|







Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
