Монголын гол, гол улстөрчдийн талаар тун хоржоонтой, ёжтой, нүцгэн үнэнийг уудлан дэлгэсэн 16 хөрөг, памфлет бүхий “Гол тоглогч” ном худалдаанд гарлаа. Номын нээлт өнөөдөр “Интерном” их дэлгүүрийн төв салбарт 12 цагаас болох аж.
Төрийн зүтгэлтнүүдийн улс орны түүхэнд нөлөөлж ирсэн бодит үйл явдлууд, хөшигний ар дахь тэдний үнэн нүүр царай, дүр төрхийг баримтад тулгуурлан илчлэхдээ, онч үгс, оновчтой ёгт илэрхийлэл, хошин мэдрэмж бүхий бодит зураглалыг тус номонд дүрсэлжээ.
Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг “Сүүлчийн гавьяат жүжигчин”, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг “Хүн “зуудаг” хоточ”, Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярыг “Манай үеийн “мангас”, УИХ-ын гишүүн Сү.Батболдыг “Хүйтэн цуст” капиталист, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдыг “Зэлтэрийн гацааны Зи “бацаан” гэх зэргээр тун сонирхолтой, адал явдалтайгаар дүрслэн бичсэн нь уншигчдын сонирхлыг тун ихээр татах биз ээ.


Тэдний талаар тун зоригтой, ур чадварлагаар хэрхэн бичсэнийг энэ номноос уншиж болохоос гадна “Херо” Б.Баатар, Монгол Улсын дархан аварга Ж.Мөнхбат, Н.Төгсцогт, их найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн тухай сонирхолтой хөргүүдийг унших боломжтой. “Гол тоглогч” ном нь сэтгүүлч, яруу найрагч Д.Дамдинжавын гурав дахь бүтээл аж.
Ингээд та бүхэнд номын талаар ойлголт өгөхийн тулд номноос авсан доорх ишлэлүүдийг хүргэж байна.
- …Ц.Элбэгдорж намхан. Гэвч улс төрийн тэнгэр түүнд хэзээ ч өндөрдөж байгаагүй юм. Улс төрийн тайз хатуу. Ямар ч хүн тэр тайзан дээр 26 жилийн турш үзэгчдийг уйдаахгүйгээр “жүжиг” тоглоно гэдэг хэцүү.
(“Сүүлчийн гавьяат жүжигчин” нийтлэлээс…)
- …Улс төрийн хувьд хэдийнээ “үхдэл” болчихлоо доо гэж бодтол эргээд л босоод ирэв. Тэр толгойг нь тасдсан ч дахиад л толгой ургаж гарч ирээд байдаг мангас аятай л аашилж байна. Н.Энхбаяр бол аюул занал, “хадны мангаа” байсан юм.
(“Манай үеийн мангас” нийтлэлээс…)
- …Хотонд хоёр янзын хоточ бий. Нэг нь хотоо манадаг бол нөгөө нь хэвтэрээ манадаг. Нэг нь чоно зуудаг бол нөгөө нь хүн зуудаг. Зуумтгай чанар бол түүний оршин байхын үндэс. Тиймээс л төрийнхөө хатуу чанга оосроор гинжлэн уяж, 25 жил хотоо мануулсан ганц зуудаг хоточ минь…
(“Хүн зуудаг хоточ” нийтлэлээс…)
- …Шазуураа зуучихаараа тавьдаггүй “шавилхан биетэй бацаан”-ыг алх барьчихаараа ийм том дарангуйлагч болно гэж хэн санах билээ. Бөхөөр бол тэр зодог тайлах болоогүй байсан юм. Тэр ч бүү хэл, тахимаа ч өгөх хүсэлгүй байна…
(“Зэлтэрийн гацааны Зи бацаан” нийтлэлээс…)
- Тэр өөрийгөө бурханы алдаа гэж тодорхойлсон. Алдаа, алдаадаа бүр цор ганц алдаа нь аж. Дахин давтагдахгүй, ахиж хийе гээд ч арга хэлбэр, ааш араншинг нь ав адилхан зурж, бүтээж чадахааргүй агуу том “алдаа” юм.
(“Тэр бол бурханы алдаа” нийтлэлээс…)
Б.Баргужин

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
