Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Хан-Уул дүүрэгт байрлах арьс шир боловсруулах болон арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эхлээд “Мон-Ирээдүй” ХХК-ийн үйлдвэрийн байраар орж, эцсийн бүтээгдэхүүн болоод бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцыг үзэв. Үйлдвэрийн захирал А.Ганбилэгийн танилцуулснаар үйлдвэр нь арьс ширний салбарт олгосон зээлийн үр өгөөжөөр дотоодын цэрэг, цагдаагийн хувцас, гутал үйлдвэрлэж байгаа юм байна. Мөн ямааны арьсаар гутлын дотор, бээлий, хувцасны бэлэн савхи, үхэр сарлагийн арьсаар эмээлийн гөлөм зэргийг боловсруулан нийлүүлдэг байна.
Харин үйлдвэрлэл эрхлэхэд хамгийн хүндрэлтэй байдаг хүчин зүйлийн томоохон нь арьсны механик гэмтэл болоод малын өвчлөлтэй холбоотой юм байна. Тухайлбал, паразит бог малын арьс гэмтээж байгаа нь тулгамдсан асуудал болж, хонины 80 хувь нь, ямааны 20-30 хувь /хамуу/ паразит өвчинд нэрвэгдсэн байна. Тиймээс үржлийн бус малыг татвартай болгож, арьсыг өвчлөхөөс нь өмнө эргэлтэд оруулдаг болгох хэрэгтэй гэж үйлдвэрийнхэн үзэж байгаа юм байна.

Мөн “Монгол Шевро”, “Хос аз” үйлдвэрийн удирдлагууд болоод ажилтнууд арьсны чанар муу болоод хиймэл арьсан бүтээгдэхүүнтэй өрсөлдөх боломж хязгаарлагдмал байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа. Бод малын түүхий эдийн чанар мөн л муу бөгөөд сүүлийн дамжлагаар гарч ирсэн арьс нь чанаргүй байгаа юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан явсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг бог болоод бод малын арьсны гэмтлийг бууруулахын тулд малын өвчлөлийг бууруулахаар тавдугаар сарын эхнээс энэ асуудалд онцгой анхаарч, малчдын анхаарлыг хандуулах боломжтой талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга арьс шир боловсруулах болон арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгээр орлоо. Хүрээлэнгийнхэн түүхий эдийн салбар уналтад орсон байгаа нь түүхий эдийн чанар муу байгаатай шууд холбоотой гэж үзэж байгаа юм байна. Гэсэн ч энэ асуудлыг шийдэх судалгаа, мөн хөгжлийн хүрээлэн гэгдэж байгаа ч салбарын хөгжлийн гарцыг судалсан зүйл байхгүй байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шүүмжлэлтэй хандаж, тус хүрээлэнгийн захирал Т.Төрмөнхөд салбарын хөгжлийн судалгааг сайн хийх ёстойг санууллаа.







Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
