Монгол Улсын Их Сургууль ХБНГУ-ын Холбооны Хөдөлмөрийн Агентлагийн Их Сургуультай Хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ. Үйл ажиллагаанд МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Мэндбаяр, ХБНГУ-ын Холбооны Хөдөлмөрийн Агентлагийн Их Сургуулийн Проректор М.Шарпф, Профессор Ж.Эртельт, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” хөтөлбөрийн удирдагч Биатэ Диппмар, Ажил, мэргэжлийн чиг баримжаа хариуцсан төслийн мэргэжилтэн Г.Сара болон “Ажил мэргэжил судлал” хөтөлбөрийн багийн гишүүд оролцов.
ХБНГУ-ын Холбооны Хөдөлмөрийн Агентлагийн Их Сургуулийн Проректор М.Шарпф хэлсэн үгэндээ Монгол Улсын Их Сургууль нь ХБНГУ-ын Холбооны Хөдөлмөрийн Агентлагийн Их Сургуулийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж буй Европын бус анхны орон гэдгийг тэмдэглээд “Ажил мэргэжил судлал” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж буй МУИС болон хөтөлбөрийн багийн хамт олонд амжилт хүслээ.
Өнгөрсөн хугацаанд МУИС-ийн “Ажил мэргэжил судлал” хөтөлбөрийн багийнхан сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүнийг боловсруулан анхны элсэлтээ авч 26 суралцагчтайгаар хөтөлбөр үргэлжилж байна.

Цаашид хөтөлбөрийн зайн сургалтын хэлбэрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн хамтарсан судалгааны ажлуудыг эхлүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр анхны докторант төрөн гарахаар судалгааны ажлаа хийж байгаа юм. ХБНГУ-ын Холбооны Хөдөлмөрийн Агентлагийн Их Сургуульд МУИС-ийн багш, судлаач, ахисан түвшний оюутнуудыг богино болон урт хугацаанд дадлагажуулах, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг шат дарааллан хийнэ.







Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
