Зуны дэлгэр цаг болж эцэг, эхчүүд хүүхдийнхээ амралтыг хэрхэн үр дүнтэй өнгөрүүлэх тухай санаа тавьж эхлэж байна. Энэ жилээс эхлэн жүжиглэх урлагийн суурь олгох, кино ертөнцийг ойлгуулах үндсэн хөтөлбөртэйгээр ажиллахаар төлөвлөөд байгаа “Янзага” зуслангийн захирал, найруулагч Э.Лувсандаштай ярилцаж байна.
– Энэ жилээс хөтөлбөрөө шинэчилсэн байна. Онцлогийг нь товч танилцуулбал.
– Орчин үеийн зуслангийн хөтөлбөрийн онцлог нь тодорхой сэдвүүдийг түшиглэн төрөлжих хандлагатай болсон. Тиймээс ч манай багийнхан ярилцаад олон хүүхдийн бага насны мөрөөдлийн мэргэжил болдог кино ертөнц, жүжиглэх урлагийг үндсэн контентоо (хөтөлбөр) болгон сонгоод байна. Эцэг, эхчүүдийн хувьд ч хүүхдээ зөв цэгцтэй өөрийгөө илэрхийлдэг, гоо зүйн мэдрэмжтэй, хөдөлгөөний эвсэлтэй болгохыг хүсч байдаг. Харин одоо ид хөгжиж байгаа үндэсний кино бүтээгчдийн хувьд багаасаа энэ ертөнцийг мэддэг сайн үзэгчид чухал байгаа. Иймээс хоёр талын хүсэл сонирхол нэгдсэн гэж ойлгож болно.
– Их сонирхолтой сонсогдож байна. Жишээлбэл ямар зүйлсийг хүүхдүүд амрах хугацаандаа мэдэж, сурч авна гэсэн үг вэ?
– Долоо хоногийн хөтөлбөрөөр дамжуулж тийм олон зүйлсийг сургахад хэцүү. Тэгэхдээ ямар ч байсан манай багийнхан хүүхдүүдэд киноны фото болон видео проб гэж юу болох, киноны багт хэн хэн ямар үүрэгтэй ажилладаг. Мөн хүүхэд бүр зохиолтой хэрхэн танилцдаг, тайзны яриа, хөдөлгөөн гэдгийн анхан шатны мэдлэг олж авч багаараа бяцхан бүтээл дээр ажиллах болно. Энэ бүгдийг манай зуслангийн мэргэшсэн баг зохион байгуулахаас гадна олон мэргэжлийн багш нар хүрч ирж хичээл зааж, зөвлөж, туслах болно.
Мэргэжлийн багш нар нь ямар олны танил хүмүүс байгаа бол гэж хүүхэд бүр сонирхож байгаа байх.
– Манай бүлгийн ахлах удирдагчаар Хүүхдийн ордны драмын дугуйлангийн багш Дашмягмар ажиллана. Мөн найруулагч С.Баттулга, жүжигчин СТА Саранцэцэг (Сүнжид багш), Н.Ялалт, С.Батзориг (Исчү), Сити дээд сургуулийн дуулах урлагийн багш Гантулга нар одоогоор хамтран ажиллахаар байгаа.
– Хүүхдүүд жүжиглэх урлагт суралцахаас гадна бусад ямар тэмцээн уралдаанд оролцох вэ?
– Байгалийн сайханд амарч байгаа юм чинь спортын арга хэмжээг хэрхэн орхихов. Бүтэн нэг өдрийн спорт өдөрлөг, нээлт, хаалтын дискотой. Бас зуслангийн АХА, Яг түүн шиг, Voice гэх мэт тэмцээнүүдийг хөтөлбөрөө дэмжин явуулахаас гадна сүүлийн орой бүх бүлгүүд өөрийн уран бүтээлээ толилуулах “Гэгээн Янзага” наадамтай бөгөөд хүүхэд бүр олон номинацид шилдэгээр шалгархын төлөө авьяасаа шавхан өрсөлдөх болно.
– Эцэг, эхчүүдэд хөтөлбөр тань таалагдаж байгаад итгэлтэй байна. Одоо зуслангийн орчин болоод хоолны хүртээмж, байрны тав тухын талаар дэлгэрэнгүй хэлж өгнө үү?
– Үзэсгэлэнт Баруун дүүрэн, зүүн дүүрэн уулын бэлд Хандгайтын аманд байрлах манай зуслан нь нэг ээлжиндээ 240 хүүхэд зэрэг хүлээн авах байр, хоолны заалтай бөгөөд энэ зуны ээлжүүдэд өдрийн гурван хоол, гурван цайтай. Манай компаний мэргэжлийн гал тогооны болон хөтөлбөрийн багийнхан таны хүүхдийн эрүүл, аюулгүй амрах бүх нөхцлийг хангахаар чармайн ажиллаж байна.
– Зусланд явах хүүхдүүд хэрхэн бүртгүүлэх вэ? Тусгайлан бэлтгэх зүйлс байх уу?
– Зуслангийн албан ёсны ээлж зургаан сарын 16-наас эхлэх бөгөөд гуравны өдрөөс эхлэн Дүнжингарав худалдааны төв дээр бүртгэнэ. Та бидэнтэй 88205747, 99101910 дугааруудаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Мөн Фэйс бүүкийн “Янзага хүүхдийн зуслан” фэйжээр орж мэдээлэл аваарай. Зусланд явахдаа эрүүл мэндийн бичгээ бөглүүлж, цагаан хэрэглэлээ авч явах шаардлагатай. Мэдээж амрах хугацаанд шаардлагатай улирал, хөтөлбөрийн онцлогто тохирсон хувцас, хувийн ариун цэврийн хэрэгслүүдээ бэлтгэнэ.
– Бусад зуслангуудаас түрүүлж сонирхолтой хөгжлийн хөтөлбөр санал болгож байгаа танай хамт олонд амжилт хүсэе! Ирээдүйн сайн жүжигчидийн эхний тайз танайх байх болтугай.
– Баярлалаа. Бид үнэхээр хичээж байгаа. Монголын бүх зуслангууд манайх шиг онцлог хөтөлбөртэй болж, ирээдүйн иргэдийн мэргэжлээ сонгох, хөгжих боломжид түлхэц өгөөсэй хэмээн хүсч байна. Олон олон дэлхийн одуудын анхны тайз нь хүүхдийн зуслан байсан байдаг, хэзээ нэгэн өдөр Монголын томоохон од “Миний анхны тайз Янзага зусланд байсан” гэхийг үгүйсгэхгүй байна.
Ярилцсан: Г.Ариунчулуун

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
